“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжиж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, эх орондоо бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутнуудад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сурлагын өндөр амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа.

Тэр бээр олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглан, ажил, амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь гагцхүү оюутан залуусын хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарна гэдгийг хэллээ.

Олон улсын түвшинд өрсөлдөх боловсрол эзэмшиж, оюуны ганзага дүүрэн эргэж ирэх оюутнууд эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагч нар гэдгийг тодотголоо.

“Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” хөтөлбөрийн хүрээнд 1,052 оюутан АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Япон, Солонгос, Унгар, Литва, Турк, Энэтхэг, Вьетнам, Лаос, Куба, Казахстан гэсэн 21 улсын их, дээд сургуульд суралцаж байна.

Тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД МОНГОЛЫН ТӨР, НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН Ж.БАТМӨНХ АГ… 11 цагийн өмнө
МОНГОЛЫН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН Ж.БАТМӨНХ АГСНЫ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨР… 12 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г. ЗАНДАНШАТАР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН АСУУ… 12 цагийн өмнө
НҮБ-ЫН ЦЭРГИЙН АЖИЛЛАГААНД 8 УДАА ОРОЛЦСОН ГЕНЕРАЛЫГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨН… 12 цагийн өмнө
ИРАНЫ ТАМИРЧИД ТӨРИЙН ДУУЛЛААСАА ТАТГАЛЗАН, АВСТРАЛИАС ОРОГНОЛ ХҮСЛЭЭ 14 цагийн өмнө
ТРАМП: ОРМУЗЫН ХООЛОЙГООР НЕФТЬ ЗӨӨВӨРЛӨХИЙГ ХОРИГЛОНО 15 цагийн өмнө
БАЛБЫН ЕРӨНХИЙ САЙДААР “GEN-Z” ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ, РЭП ДУУЧИН СОНГОГДЛОО 16 цагийн өмнө
2026 ОНЫ “ОЮУТАН ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ДУУСЛАА 16 цагийн өмнө
5000 ГАРУЙ АЙЛ ӨРХ ШАР УСНЫ ҮЕРТ ӨРТӨЖ БОЛЗОШГҮЙ 16 цагийн өмнө
Б.БАТБААТАР: Р.БАТБОЛД ИЗНН-Д НЭМЭР БОЛООГҮЙ НӨХӨР 16 цагийн өмнө
УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИ… 17 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гарду… 2026/02/11
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалта… 2026/01/29
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин,… 2026/01/23
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ "2025 ОНЦЛОХ АЖЛУУД" 2025/12/26
Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе ша… 2025/12/23
ЛИЙШЮР ТРИПС ТУРИЗМ ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагаа… 2025/12/17
УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ техно… 2025/12/16
“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр … 2025/12/12
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдв… 2025/12/11