5 ШАР, НАЙРАМДЛЫН ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХААЖ ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ ХИЙНЭ


Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван шарын нүхэн гарц дээгүүр явган хүний гүүрэн байгууламж барина. Уг ажил маргааш эхлэх тул Найрамдлын зам дагуух хөдөлгөөнийг долоо хоног хэсэгчлэн хаахаар болжээ

Тодруулбал, Нийслэлээс Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Уг ажил маргааш эхэлнэ. Энэ хүрээнд Таван шарын төмөр замын гармын баруун талын авто зам буюу Найрамдлын зам дагуух хөдөлгөөнийг маргааш буюу дөрөвдүгээр сарын 17-ны өглөөний 08:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 23:00 цаг хүртэл түр хугацаанд хязгаарлаж гүүрийн ажлыг хийх ажээ.

Тодруулбал, гүүрэн байгууламж хийх  долоо хоногийн хугацаанд замыг бүрэн хаахгүй бөгөөд зорчих хэсгийг нэг эгнээ болгон хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах юм байна.

Гүүрэн гарцтай болсноор явган зорчигчид авто зам, төмөр замын хөдөлгөөнөөс ангид, аюулгүй зорчих боломж бүрдэнэ. Мөн гүүрэнд 3 орц, гарц бүхий рамп, пандусыг байрлуулснаар бүх иргэн тэгш, хүртээмжтэй зорчих боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Тиймээс жолооч нар дээрх хугацаанд тус замаар зорчихдоо байршуулсан замын тэмдэг, тэмдэглэгээг мөрдөж, Замын хөдөлгөөний дүрмийг сахиж, хөдөлгөөнд оролцохыг сануулав.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БАГАНУУР ДҮҮРГИЙН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН II БАЙРНЫ ГАДНА ТОХИЖИЛТЫН АЖИЛ… 7 цагийн өмнө
МСНЭ-ИЙН ЭЭЛЖИТ ИХ ХУРЛЫН ТОВ ЗАРЛАГДЛАА 8 цагийн өмнө
МАРКО РУБИО ВАТИКАНД АЙЛЧИЛЖ БАЙНА 8 цагийн өмнө
ЯАРМАГИЙН ГҮҮРНЭЭС АЖИЛЧДЫН ГУДАМЖ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ ӨРГӨТГӨЖ, ШИНЭЧИ… 9 цагийн өмнө
ЯЛАЛТЫН ПАРАДЫГ СУРВАЛЖЛАХ ГАДААДЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЖЭЭ 11 цагийн өмнө
АЗИЙН НААДАМД БАРИЛДАХ БӨХЧҮҮДИЙН НЭРИЙГ ЗАРЛАЛАА 11 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГИЙН ШАТНААС УНАСАН 2 НАСТАЙ ХҮҮХЭД УХААНГҮЙ СЭХЭЭНД ЭМЧЛҮҮЛЖ Б… 11 цагийн өмнө
“МОНГОЛЫН УРАН НУГАРАЛТЫН ЧУУЛГАН-2026” БОЛНО 12 цагийн өмнө
"ЭТТ" ХК ХОЁР УДААГИЙН АРИЛЖААГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ 12 цагийн өмнө
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ₮105 САЯАР МЕТАЛ ИЛРҮҮЛЭГЧ ХААЛГА АВНА 12 цагийн өмнө
БУЛЛИНГ ХИЙСЭН ЭРЭГТЭЙ СУРАГЧДЫГ ЖАНЧИЖ ШИЙТГЭНЭ 12 цагийн өмнө
"ХАВРЫН ГОЁЛ 2026" НААДАМ ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛАХ ГЭЖ БАЙНА 12 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ИЛ ТОД, ОЙЛГОМЖТОЙ, ИРГЭДЭД ОЙР БАЙХ Ё… 12 цагийн өмнө
“БАРЫС ИХ ДУУЛГА” ЭХЭЛЖ, ӨНӨӨДӨР МОНГОЛЫН НАЙМАН БӨХ БАРИЛДАНА 12 цагийн өмнө
ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ, НИЙГМИЙН ХАЛАМЖ ОЛГОХ ХУВААРЬ ГАРЛАА 12 цагийн өмнө
ШҮҮХ | ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ АСАН Д.НЯМХҮҮ НАРЫГ ЦАГААТГАЛАА 13 цагийн өмнө
HBO “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛЫН ХОЁРДУГААР БҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ДЭМБ-ЫН ТЭРГҮҮН ХАНТАВИРУСЫН ДЭГДЭЛТИЙГ ЦАР ТАХАЛТАЙ АДИЛГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ … Өчигдөр
“BE STRONG” ШОУНЫ ЭХНИЙ ШАТАНД ЯЛСАН БАГ 50 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ҮН… Өчигдөр
Д.НЯМХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ БОЛЖ БАЙНА Өчигдөр