ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР ТАМИРЧДАД ДОПИНГИЙН БОДИС ХУДАЛДСАНЫГ ШҮҮХ ТОГТООЛОО


Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас тамирчдад спортод Дэлхийн допингийн эсрэг байгууллагын 2025 оны хориглосон жагсаалтад орсон хориглосон бодис худалдсан байж болзошгүй үйлдлийг анх илрүүлж, холбогдох нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг цуглуулан хууль сахиулах байгууллагад шилжүүлсэн. Уг асуудлыг хууль сахиулах болон шүүхийн байгууллага шалган шийдвэрлэж, дасгалжуулагч Ц.Хосбаяр нь тамирчинд спортод хориглосон бодис худалдсан болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон байна.Допингийн эсрэг үндэсний дүрэмд дараах үйлдлийг допингийн эсрэг дүрмийн зөрчилд тооцохоор зохицуулсан. Үүнд:

- 2.4.6 тамирчин эсхүл тамирчныг дэмжигч этгээд хориглосон бодис эсхүл хориглосон аргыг эзэмших;

- 2.4.7 тамирчин эсхүл тамирчныг дэмжигч этгээд хориглосон бодис эсхүл хориглосон аргыг худалдах эсхүл худалдахыг завдах;

- 2.4.9 тамирчин болон бусад этгээд туслах, дэмжих, зоригжуулах, хуйвалдах, уруу татах, нууцлах болон бусад хэлбэрээр допингийн эсрэг үндэсний дүрмийг зөрчих, зөрчихийг оролдох үйлдэлд хамтран оролцох, эсхүл хамтран оролцохыг завдах.

2026 оны 5 дугаар сарын 6 өдрийн 2026/ШЦТ/920 тоот Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн тогтоолд нь тухайн этгээдийн эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан эсэх, түүнд оногдуулах спортын үр дагаврыг Засгийн газрын баталсан Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу тусдаа үр дүнгийн удирдлагын ажиллагаагаар шийдвэрлэнэ.Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага шүүхийн шийдвэр, өмнө нь цуглуулсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг үндэслэн дасгалжуулагч Хосбаярт допингийн эсрэг дүрмийн болзошгүй зөрчлийн талаар анхны мэдэгдэл хүргүүлж, 2026 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түүний спортын үйл ажиллагаанд оролцох эрхийг урьдчилсан байдлаар түдгэлзүүлсэн. Урьдчилан түдгэлзүүлсэн хугацаанд тухайн этгээд Допингийн эсрэг үндэсний дүрмийн үйлчлэлд хамаарах тэмцээн, уралдаан болон спортын бусад үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцох, тамирчин дасгалжуулах, зөвлөгөө өгөх, баг, клуб, спортын холбоо болон бусад спортын байгууллагад албан тушаал, чиг үүрэг хэрэгжүүлэх эрхгүй.Дасгалжуулагч Ц.Хосбаяр нь Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу мэдэгдэлд дурдсан нөхцөл байдлын талаар тайлбар болон нотлох баримт гаргах, хэрэгт хамаарах материалтай танилцах, өмгөөлөгч эсхүл төлөөлөгч авах, урьдчилан түдгэлзүүлсэн шийдвэрийг хянуулах, анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх эрхтэй.Энэхүү мэдээллийг Допингийн эсрэг үндэсний дүрмийн 14.9-д заасан олон нийтэд мэдээлэх зохицуулалтын хүрээнд хүргэж байна. Хэргийг Допингийн эсрэг үндэсний дүрэм болон холбогдох олон улсын стандартын дагуу үргэлжлүүлэн хянан шийдвэрлэж, эцсийн шийдвэр гарсны дараа олон нийтэд мэдээлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийж байна 15 цагийн өмнө
УБТЗ-ЫН ТЭЭВЭРЛЭСЭН АЧАА ӨНГӨРСӨН ОНЫХООС ӨСӨВ 20 цагийн өмнө
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ АРАВДУГААР САРЫН 10-НААС ЭХЭЛНЭ 20 цагийн өмнө
"ХӨВСГӨЛ ДУЛААНЫ СТАНЦ"-ЫН ИХ ЗАСВАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨ… 20 цагийн өмнө
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БА ЁС ЗҮЙТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН ЗАРЧМЫГ МОНГОЛД ХЭРЭГЖҮҮ… 20 цагийн өмнө
3АМЫН-ҮҮД, БУЛГАН, ШИВЭЭХҮРЭН БООМТООР ИМПОРТОЛЖ БАЙГАА АВТОБЕНЗИН, ДИ… 20 цагийн өмнө
“НУТАГТАА ЭЗЭН 100:1000”: МАЛЧИН ӨРХҮҮД БООДОЛ НОГООН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭЖ Б… 21 цагийн өмнө
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНД ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ ИХ БАЙГААГИЙН ШАЛТГААНЫГ СУДАЛ… 21 цагийн өмнө
ХЭЛТГИЙН ЦАГААН НУУРЫГ 21 ЖИЛИЙН ДАРАА СЭРГЭЭЛЭЭ 22 цагийн өмнө
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭ ШАТАНД ГАРЛАА 22 цагийн өмнө
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Л.ЭНХРИЙЛЭН ДАШТ-ЭЭС ГУРАВ ДАХЬ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ 22 цагийн өмнө
БЗД-ИЙН УЛИАСТАЙН ГОЛ ОРЧИМД БААВГАЙ АЙЛ РУУ ОРЖ, НЭГ ХҮН НАС БАРЖЭЭ 23 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД “ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ" 103-ын АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ 23 цагийн өмнө
УИХ-ын дарга С.БЯМБАЦОГТ: УЛСЫН ИХ ХУРАЛД АРД ИРГЭДЭЭСЭЭ НУУХ ЗҮЙЛ БАЙ… Өчигдөр
Э.БАТШУГАР: ЗУРГАА ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД НЬ ӨВДСӨН ЭЦЭГ ЭХЭД АЖЛЫН ТАВА… Өчигдөр
ОХУ-Д ТАХАЛ ГАРААГҮЙ ГЭХ МЭДЭЭЛЭЛ ИРСЭН Ч ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН ИРГЭН ОР… Өчигдөр
ИХ ШҮТЭЭН ЦОГЦОЛБОРЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА Өчигдөр
Л.МЕССИ ШИГШЭЭ БАГТАА СҮҮЛЧИЙН УДАА ТОГЛОЖЭЭ Өчигдөр
ЯПОН, СОЛОНГОС ЗЭРЭГ ОРНУУДАД ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЭКС… Өчигдөр
ВАШИНГТОН ХОТНОО “МОНГОЛ: АРДЧИЛЛЫН БАЯН БҮРДИЙН ТҮҮХ” СЭДЭВТ ГЭРЭЛ ЗУ… Өчигдөр