Умард Солонгос 15 тонн хог Өмнөд Солонгос руу агаараар илгээснийхээ дараа түр завсарлав


Өнгөрсөн долоо хоногийн турш Умард Солонгос хогтой уут дүүжилсэн агаарын бөмбөлгүүдийг Өмнөд Солонгосын хилийг давуулан нисгэсэн юм.

Нийтдээ 15 сая тонн хогийг олон зуун бөмбөлгөөр хил давуулан нисгэсний дараа уг ажиллагааг түр завсарлаж байгаагаа Пёняны эрх баригчид Ням гарагт мэдэгдсэн байна.

Үүнийгээ тэд олон жилийн турш Өмнөд Солонгосын талаас суртал ухуулгын материал агаарын бөмбөлгөөр газар нутагт нь илгээж байсны хариу арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа.

“Бид Өмнөд Солонгосын талд агаарын бөмбөлгөөр тараасан хогийг цэвэрлэхэд хэчнээн их хүчин чармайлт шаардагддагийг хангалттай мэдрүүлэхийг зорьсон юм” гэж Умард Солонгосын батлан хамгаалахын дэд сайд Ким Кан Ил ярьсныг Ням гарагт Солонгосын Төв Мэдээний Агентлаг дамжуулжээ.

Тэрбээр Өмнөд Солонгосын тал суртал ухуулгын өдөөн хатгалгаа үргэлжлүүлбэл хог илгээх ажлыг дахин сэргээхээ анхааруулжээ.

Агаарын бөмбөлгүүдэд хуванцар сав, дууссан батарей, мал амьтны ялгадас зэрэг хог хаягдал ачсан байсан юм.

Ийм бөмбөлгүүд нийслэл Сөүл хот болон Гёнги, Чунчон мужуудын газар нутагт унасан байна. Хамгийн хол хүрсэн бөмбөлөг Сөүл хотоос өмнө зүгт 300 гаруй километр зайтай Гёнсан мужийн нутагт илэрчээ.

Бөмбөлгөөр тараасан хог хаягдлыг цуглуулах, цэвэрлэх ажлыг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин орон нутгийн захиргаа, цагдаагийн байгууллагатай хамтран гүйцэтгэж байгаа.

Өнгөрсөн амралтын өдөр Өмнөд Солонгосын засгийн газрын төлөөлөгч умард хөршийнхөө энэхүү бүдүүлэг өдөөн хатгалгад ямар хариу арга хэмжээ авахыг удахгүй шийдэх гэж байгаа талаар мэдээлжээ.

Тухайлбал 2018 онд хоёр улсын зэвсэгт хүчний хооронд байгуулсан гэрээний дараа зогсоосон суртал ухуулгын чанга яригчуудыг дахин ажиллуулах боломжтойг анхааруулсан байна.

Эдгээр чанга яригчуудыг хоёр Солонгосын хил дагуу байрлуулж, Умард Солонгосын дэглэмийн эсрэг ухуулан сэнхрүүлэх утгатай мэдээллүүд, k-pop дуу хөгжим зэргийг цацдаг байсан юм.

 

Эх сурвалж: CNN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гарду… 2026/02/11
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалта… 2026/01/29
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин,… 2026/01/23
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ "2025 ОНЦЛОХ АЖЛУУД" 2025/12/26
Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе ша… 2025/12/23
ЛИЙШЮР ТРИПС ТУРИЗМ ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагаа… 2025/12/17
УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ техно… 2025/12/16
“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр … 2025/12/12
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдв… 2025/12/11
Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэ… 2025/12/10
УИХ-ын дарга Н.Учрал АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт… 2025/12/10
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт… 2025/12/09
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Япон Улсад ажлын ай… 2025/12/08
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА 2025/12/05
УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тө… 2025/12/03
Монгол улс, ОХУ-тай ирэх таван жил хамтран хэрэгжүүлэх төслүүдээ тохир… 3 цагийн өмнө
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ДЭМЖСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЗАЙЛШ… Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ Өчигдөр
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ажлаа хүлээ… 2025/11/28
НИЙСЛЭЛИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ СУУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ГАЛ УНТРААХ АНХАН ШАТ… 2025/11/28