Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад бэлэн гэв


АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх долоо хоногт болно.

Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп энэ сарын эхээр Камала Харрисыг “Танин мэдэхүй, тэсвэр хатуужил, авхаалж самбаа”-ний шалгалт өг хэмээн хэлж байв.

Харин Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис өчигдөр CBS телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр Трампын дээрх үгэнд хариу өгч, IQ-гаа шалгуулахад бэлэн хэмээгээд, Трампыг ч мөн цуг шалгуулахыг уриалсан юм.

Камалаг нэр дэвших болсноос хойш Трамп түүний оюун ухаан, гарал үүсэл болон улсаа удирдах чадварыг нь басамжилж, элдэвээр хэлж эхэлсэн. 

Энэ талаар Камала "Трамп улам тогтворгүй болж байна. Түүнд Америкийн ард түмний төлөө ямар нэг зүйл хийх төлөвлөгөө байхгүй учраас ингэхээс өөр аргагүй болсон гэж харж байна" гэжээ.

Цагаан ордноос Дэд ерөнхийлөгч Камала Харрисын энэ оны дөрөвдүгээр сарын эрүүл мэндийн үзүүлэлт дээр нь үндэслэн "эрүүл мэндийн байдал маш сайн" гэсэн дүгнэлт гаргасан. 

Харин Трамп Камалатай ижил эрүүл мэндийн дүгнэлтээ олон нийтэд танилцуулаагүй юм.

Эх сурвалж: USA Today


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гарду… 2026/02/11
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалта… 2026/01/29
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин,… 2026/01/23
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ "2025 ОНЦЛОХ АЖЛУУД" 2025/12/26
Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе ша… 2025/12/23
ЛИЙШЮР ТРИПС ТУРИЗМ ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагаа… 2025/12/17
УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ техно… 2025/12/16
“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр … 2025/12/12
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдв… 2025/12/11
Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэ… 2025/12/10
УИХ-ын дарга Н.Учрал АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт… 2025/12/10
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт… 2025/12/09
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Япон Улсад ажлын ай… 2025/12/08
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА 2025/12/05
УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тө… 2025/12/03
Монгол улс, ОХУ-тай ирэх таван жил хамтран хэрэгжүүлэх төслүүдээ тохир… 7 минутын өмнө
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ДЭМЖСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЗАЙЛШ… 21 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ Өчигдөр
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ажлаа хүлээ… 2025/11/28
НИЙСЛЭЛИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ СУУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ГАЛ УНТРААХ АНХАН ШАТ… 2025/11/28