Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж эхлэв


Иений ханш нэг гаруй хувиар сулраад байна

Японы эрх баригч нам Парламентын ээлжит бус сонгуульд олонхын суудал авч чадаагүй нь шинэ Засгийн газрын санхүүгийн зах зээлийг сэргээх амлалт, тэр дундаа хөрөнгийн удирдлагын зах зээл дэх оролцоогоо нэмэгдүүлнэ гэсэн хүлээлтэд сөргөөр нөлөөлж эхэллээ. Үүний зэрэгцээ иений ханш нэг гаруй хувиар сулраад байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Японы Парламентын доод танхимын сонгуульд Либерал Ардчилсан нам болон Комэйто нам маш тааруу үзүүлэлттэй оролцлоо. Энэ нь эрх баригч намын Япон улсыг “Хөрөнгийн удирдлагын тэргүүлэгч төв” болгох амлалтад хөрөнгө оруулагчид эргэлзэхэд хүргээд байна.

Японы Засгийн газрын өмнө хийсэн мэдэгдэл тус улсын хөрөнгийн захад "эерэг хүчин зүйл" болж, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан гэж “Sumitomo Management”-ийн ахлах стратегич мэдэгджээ. Зах зээл Засгийн газар амлалтдаа хүрэх эсэхийг хүлээж, ажиглах хандлагатай байж магадгүй гэдгийг тэрбээр тодотгож байна.

Энэ удаагийн сонгуулийн үр дүн нь Япон улс олон жилийн дефляциас гарч, санхүүгийн салбараа эрчимжүүлэхийг эрмэлзэж буй энэ үед эдийн засгийн гарцаасаа хоёр дахин их хэмжээний өрийн дарамт зэрэг олон сорилттой тулгарч байгааг сануулж байна.

Харин Японы хөдөлмөрийн зах зээл есдүгээр сард өсөлттэй гарсан нь энэ долоо хоногт болох Японы Төв банкны бодлогын хурлын өмнө компаниуд цалингаа нэмэгдүүлэх сорилттой тулгарч байгааг харуулж байна.

Ажил горилогчийн харьцаа наймдугаар сард 1.23 байсан бол 1.24 болж өссөн бөгөөд 100 өргөдөл гаргагч тутамд 124 ажлын байр санал болгож байна гэж тус улсын Хөдөлмөрийн яам мягмар гарагт мэдээлсэн юм.

Японы Дотоод хэргийн яамны өөр нэг тайланд ажилгүйдлийн түвшин есдүгээр сард 2.4 хувь болж буурч, нэгдүгээр сараас хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна. Ажилд орсон тоо жилийн өмнөхөөс 270 мянгаар өссөн бол ажилгүй хүмүүсийн тоо 90 мянгаар буурчээ.

Үүнээс гадна энэ он гарсаар иений ханш суларсан хөдөлгөөнтэй байгаа ч арилжаанд оролцогчид АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой тодорхойгүй байдлаас зайлсхийхийн тулд иений худалдан авалт нэмэгдэх боломжтой байгааг түүхэн статистикуудаас харж болохоор байна.

Өнгөрсөн сонгуулиудаас өмнө иений ханш өсөлтөөрөө ам.доллар, швейцар франк, алт, Засгийн газрын бондын өгөөж, еврог давж, хамгийн найдвартай хөрөнгө оруулалтын тоонд багтаж байсныг харж болохоор байна. 11 дүгээр сарын 5-нд болох санал хураалтаас өмнө иен дахин зах зээлийн хурцадмал үед хамгийн өндөр үзүүлэлттэй байна гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолжээ.  

Иений ханш энэ он гарсаар “Их 10”-ын бүлгийн валютууд дундаас хамгийн тааруу үзүүлэлттэй байгаа ч зах зээл огцом хэлбэлзэх үед арилжаанд оролцогчид иен худалдан авах хандлагатай байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНООС ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭНЭ ОНЫ ЭХНИЙ … 2026/04/17
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛЛОО 2026/04/17
ЭРЧИМ ХҮЧ, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫНХАН ЦАЛИН НЭМЭХИЙГ ШААРДЛАА 2026/04/17
МАЛЫН ХУЛГАЙН 2,144 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬЖ, 333 ХҮНД ЯЛ ОНООЖЭЭ 2026/04/17
ХУУЛЬ БУС АН АГНУУР БУУРАХГҮЙ БАЙГААГ АЛБАНЫХАН АНХААРУУЛЛАА 2026/04/17
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ VII САРД АШИГЛАЛТАД ОРНО 2026/04/17
ПЕНТАГОНЫ ТЭРГҮҮН ИРАНЫ БООМТУУДЫГ ШААРДЛАГАТАЙ ХУГАЦААГААР ХААНА ГЭЖ … 2026/04/17
ИРАНЫ ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ВАШИНГТОН БОЛОН ТЕЛЬ-АВИВЫН ЭСРЭГ ГОМДОЛ МЭДҮ… 2026/04/17
ИЗРАИЛЬ ГАЛ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙСНИЙ ДАРАА ЛИВАНЫ СУУРИН ГАЗРУУДЫГ БӨМ… 2026/04/17
АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГЭЭС ОРГОСОН ЧОНЫГ 9 ХОНОГИЙН ДАРАА БАРЬЖЭЭ 2026/04/17
39 ДЭХЬ НОМЫН БАЯР ИРЭХ САРД БОЛНО 2026/04/17
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ ГАЗРУУД 2026/04/17
“МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГ-2026” ПУСАН ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙВ 2026/04/17
THE MONGOLZ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/04/17
ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД НЭГ ӨДӨР ЦАХИМААР АЖИЛЛАНА 2026/04/17
УЛСЫН ХЭМЖЭЭНД 9,2 САЯ МАЛ ТӨЛЛӨЖЭЭ 2026/04/17
УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛИЙГ УИХ-ЫН 57 ГИШҮҮН ДЭМЖЛЭЭ 2026/04/17
АЗИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БУЙ МАНАЙ ТАМИРЧИД АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨ… 2026/04/16
АНУ-ЫН СЕНАТ ИРАНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ТОГТООЛЫГ БАТАЛСАНГҮЙ 2026/04/16
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ САНАЛ ДЭМЖИГД… 2026/04/16