Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа АСА Аренад хийнэ


Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар ирэх сарын 15-нд “Аса Арена”-д 12 дахь тулаанаа хийх бөгөөд тэрээр энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийв. Тулааныг мэргэжлийн боксын WBA-ы нэр дээр зохион байгуулах аж. Тэр мэргэжлийн боксын спортод 11 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан бөгөөд тавд нь хүнд цохилтоор өрсөлдөгчдөө буулган авчээ. Эдгээр тулааныхаа зургааг нь АНУ-д, гурвыг нь ОХУ-д, хоёрыг нь БНХАУ-д хийсэн байна. Мэргэжлийнхээ карьерыг эхлүүлснээс хойш анх удаа эх орондоо хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалах “Аваргуудын үдэш” нэртэй тулаанаа хийх юм байна. Гавьяат тамирчин Э.Цэндбаатар тулааныхаа талаар дараахь мэдээллийг өглөө:

 “Би мэргэжлийн бокст хөл тавиад хоёр жил болж, өөрийн багаа бүрдүүлсэн. Дүү нараа дэлхийн рингэд гаргах мөрөөдөлтэй. Миний өрсөлдөгчид 20-иос дээш ялалттай, шилдэг дөрвөн тамирчин бий. Манай багийнхан энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж маш их хичээсэн. Зурагтаар үздэг тулааныг эх орондоо хийхийг зорилоо. Одоогоор “Баянгол” зочид буудалд байрлан, тэмцээний бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа. Багш маань 14 хоногийн хугацаагаар ирээд нутаг буцсан. Тэмцээн болохоос долоо хоногийн өмнө ирнэ. Монголын нөхцөл бэлтгэл хийхэд маш хүнд байна. Түгжрэл, утаа, өглөө гүйхэд тулгарах бэрхшээл гээд асуудал их. Тиймээс энэ тулаанаа хийхийн тулд хоёр хоногийн дараа АНУ-руу буцна. Тэнд бэлтгэлээ хийж байгаад ирэх сарын 10-нд эргэн ирж, тулаанаа хийхээр төлөвлөсөн.

"Би 61.2 кг буюу дээд жиндээ тоглохоор болсон. Миний өрсөлдөгчөөр 2-3 тамирчин бий. Тэд 20-иос дээш тулалдсан атлаа нэг хожигдолтой буюу бараг хожигдолгүй тамирчид. Дэлхийн чансааны Топ 15-д буй тамирчид юм. WBA холбооны ерөнхийлөгч ирнэ. Миний промотер, менежерүүд, багийнхан маань энэ тэмцээнийг Монголд зохион байгуулах гэж маш их хөдөлмөрлөж байна. Тэр хэрээр их хэмжээний хөрөнгө оруулалтыг ч босгож байгаа юм. Майк Тайсон гэх тамирчныг бүгд мэднэ. Үүн шиг л зурагтаар үздэг тоглолтыг Монголд харуулахыг зорьж байна.  Энэ бүсийг авах гэж би маш их хичээсэн. Би зүгээр л маш их хичээдэг. Өдөр бүр 10 кг хасаж байна. Багийнхандаа, монголчууддаа ялалтыг авчирмаар байна. Би тулаанд ялбал ирэх тавдугаар сард болох ДАШТ-д өрсөлдөх боломж нээгдэнэ. Хойч үе болсон залуустаа зөвөөр үлгэрлэж, замыг гаргахыг хүсэж байна. Энэ тулаанд гавьяат тамирчин Н.Төгсцогт ах оролцохоо илэрхийлсэн. Эх орныхоо нэрийг олон улсад гаргаж яваа тамирчин. Одоо түүнийг рингдээ эргэн ирэхэд нь ард түмэн нь хамт байгаасай. Миний урд талын тулаанд өрсөлдөнө. Эх орондоо дэмжигч ард түмнийхээ уухай түрлэгийг сонсч огшдог. Би дошин дээрээ байна. Энэ бол миний эх орон. Би хүсэл мөрөөдлийнхөө төлөө улам хичээнэ. Боксын спортод амьдралынхаа 16 жилийн зориулсан. Эх орондоо хийх тулаан маш чухал. Би заавал ялна.” 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШАХМАЛ ТҮЛШНИЙ БОРЛУУЛАЛТЫГ ИРЭХ САРААС ЭХЛҮҮЛНЭ 16 цагийн өмнө
НАМРЫН ШИНЭ УРГАЦ НИЙСЛЭЛИЙН ДАРААХ 18 ЦЭГТ ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА 17 цагийн өмнө
“ТӨВ АЗИЙН ОРГАНИК ФОРУМ БА ЭКСПО – 2026” БОЛНО 17 цагийн өмнө
БИОКОМБИНАТАД 280 ХҮҮХДИЙН ОРТОЙ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР … 17 цагийн өмнө
ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО 18 цагийн өмнө
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД ШАЛГА… 18 цагийн өмнө
АНУ СИРИ УЛСЫГ ТЕРРОРИЗМЫГ ДЭМЖИГЧ ОРНУУДЫН ЖАГСААЛТААС ХАСЛАА 20 цагийн өмнө
ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗРААС ЯВУУЛЫН ОФФИСООР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙН… 20 цагийн өмнө
АЗИЙН НААДМЫН БАГ ТАМИРЧДАД ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА 20 цагийн өмнө
ДУУЧИН ШАКИРА ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ӨРТСӨН БҮСҮҮДЭД ШИНЭ СУРГУУЛЬ БАРИНА 21 цагийн өмнө
ХСҮТ ДЭРГЭДЭЭ 100 ОРТОЙ “ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ“ БОЛЛОО 21 цагийн өмнө
15 АВТОМАШИН ЗЭРЭГ ЦЭНЭГЛЭХ “НОГООН ӨРТӨӨ” 32-ЫН ТОЙРОГТ НЭЭГДЛЭЭ. 21 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХЭД ЧИГЛЭСЭН САНХҮҮЖИЛТ 2 ТЭРБУМ АМ.ДОЛ… 21 цагийн өмнө
ОНЦГОЙГИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС 45 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОРО… 21 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ LORO PIANA КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ФРЕДЕРИК А… 21 цагийн өмнө
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН… 22 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙ ҮЙЛДВЭР ДОТООДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АВНА 22 цагийн өмнө
“БИОАНАГААХЫН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХӨГЖИЛ” ОЛОН УЛСЫН II ХУРАЛ УЛААНБААТАРТ … Өчигдөр
ИДЛЭГ ШОНХОР ШУВУУНЫ ОТГУУДЫГ БУУЛГАН, ГАДААДЫН ИРГЭДИЙГ БУЦААЖ БАЙНА Өчигдөр
ХУУРАМЧ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААР ЗҮҮЖ, ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОН 24 ЗӨРЧИЛ БҮ… Өчигдөр