Өвлийн морин уралдаанаар Хятадад 11 сая жуулчин татаж, 23 тэрбум юань олсон тооцоо гарчээ


Монголчууд эрийн гурван наадам, цагаан сар, дахин давтагдашгүй өв соёлоороо дэлхийд ондоошиж, тэр хэрээрээ жуулчдын анхаарлыг татдаг. Монголын цэлмэг тэнгэр, говийн эрс тэрс уур амьсгал, Монголын Швейцарь болсон Хөвсгөл далайг үзэхээр зуны цагт жуулчид зорин ирэхээс гадна эрс тэрс уур амьсгалтай өвлийг нь үзэхээр зорин ирэх жуулчдын тоо ч эрс нэмэгдсэн.

Тиймдээ ч Соёлын яамнаас өвлийн аялал жуулчлалыг татахаар чамгүй хичээж, 21 аймаг тус бүрт өвлийн спортыг түшиглэсэн урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах болов. Ховд аймагт “Мөнгөлөг шагшуурга”, Өмнөговь аймагт “Тэмээний баяр”, Хөвсгөл аймагт “Мөсний баяр” гэх мэтээр арга хэмжээнүүд зохион байгуулагдаж буй. Гэлээ гэхдээ энэ бүгд нэгдэж нийлээд ч бидний хүсээд, төлөвлөөд буй 400 сая жуулчин, сая ам.долларын ашгийг оруулж ирдэггүй. Гэтэл бидний хаяанд буй Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн голын Үзэмчин хошуунд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Морин спортын супер лиг нээлтээ хийж, 17 сая жуулчин татаж чадсан байх юм.

Ердөө 200 гаруйхан морьтон оролцсон тус тэмцээнийг 17 сая жуулчин зорин очиж үзэж, 23.14 тэрбум юаний ашиг олчихож. Гэтэл монголчууд түмэн адуутай, адууны эх орон гэх атлаа жилдээ ганцхан хэл амтай улсын баяр наадмаар л морио уралдуулж, сумаа харваж, бөхөө талцан хэрэлдэж барилдуулаад л сая хүрэхгүй жуулчин татаж байгаа нь худлаа биш. Жилийн жилд өвлийн морин уралдааны тухай яриа гардаг ч хүүхэд унаж бэртэнэ, тэвчишгүй хүнд хөдөлмөр гэх мэтээр зорилго, зорилт агуулсан шүүмжлэл өрнөсөөр байдаг нь үнэн.

Гэтэл биднийг дотооддоо ийнхүү “Nonaadam” хэмээн талцаж хуваагдан зодолдож байх зуур өмнөд хөрш маань бидний өв соёлыг алхам алхмаар, алд алдаар өөртөө уусгаж, энэ мэтээр дэлхийн жуулчдын анхаарлыг татаж буй нь худлаа биш. Чингис хааны онгон Монголд биш Өвөрмонголд байдаг гэсэн зориудын сурталчилгаа олон жуулчдыг тийшээ татсан. Тэд дэлхийд хамгийн өндөр Чингис хааны хөшөө барьчихав. Морин хуур, уртын дуу маань тэдний өмч болох нь цаг хугацааны асуудал болсон. Монголын уран бүтээлчид гайгүй уран бүтээлээ мөнгөөр үнэлээд зараад дуусаж байна. Монголын бүх л оёдолчид амьдрахын эрхэнд урд хөршийн ӨМӨЗО-нд цалинтай ажиллаж байна. Энэ мэтээр олон ч өв соёл, уламжлал маань урд хөршийн нөлөө орсоор байгаад эмзэглэхгүй байх аргагүй.

Тиймээс цаашдаа энэ хэвээр байх уу, эсвэл... гэсэн асуулт зүй ёсоор урган гарч байна. Монголыг Монголоор нь үлдээх, даяаршиж буй нийгэмд дангааршиж үлдэх ганц шалтгаан болсон өв соёлоо өнөөгийн залууст, дэлхий дахинд харуулахын тулд бид заримдаа хүлцэн тэвчиж, хүлээн зөвшөөрч болмоор санагдана. Маргааш гэхэд л Төв талбайд морин уралдаанаа сэргээх, өв уламжлалаа хадгалж үлдэх залуус морьтойгоо жагсахаар бэлтгэж байна. Өвлийн спортыг үнэхээр л тултал дэмжих гэж байгаа бол уралдаанаа эргэж сэргээж, поло, бооцоот тэмцээн байдлаар зохион байгуулахад яагаад болохгүй гэж. 

Гэтэл нөгөөх л “Nonaadam” гэж үгүйсгэгчид, уламжлалаа улдан чангаагсад жагсаалыг зориуд үймүүлэхээр бэлтгэж буй гэх. Тэд гадны гар хөл болж, уламжлалаа үл тоож буй нь үнэн. Тэд Монголыг газрын хөрснөөс арчих чин хүсэлтэй урван тэрслэгчид гэчихвэл үнэнээс хол зөрөхгүй шүү. Гэтэл бидний морины өв соёлыг хүртэл Хятадууд булааж аваад, хэдэн зуун сая жуулчин уриад, хэдэн арван тэрбумаар нь олоод сууж байгааг хараад сууж хэрхэвч болохгүй юм. Бид өв соёлоо, үнэт зүйлээ, бахархах түүхээ, бардамнах бүхнээ Хятадуудад алдсаар суух уу.


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29
ИХ ХҮРЭЭНИЙ НҮҮДЛИЙГ МӨНХЖҮҮЛСЭН ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ 2026/10/29
ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЧИГЛЭЛЭЭР ЗУРГААН ЭМЧ БНСУ-Д СУРАЛЦАНА 2026/10/29
ӨНӨӨДӨР 16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ХААЛТТАЙ ХЭЛ… 2026/10/29
НИЙСЛЭЛИЙН 387 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ХҮНДЭТГЭЛИЙН ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛА… 2026/10/29
ЯПОН УЛСАД АШИГЛАЖ БАЙСАН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНУУД ХҮЛЭЭЛГЭН ӨГН… 2026/10/29
Э.ДАВААНАСАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/10/29
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛ… 2026/10/29
ЗОХИОМОЛ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭЖ БАЙГАА ШТС-УУДЫН ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА 2026/10/29
"АЛТАН НАМАР" ХӨГЖМИЙН НААДАМ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/29
THE HU ХАМТЛАГ ЮНЕСКО-Д ШИНЭ ЦОМГОО ТАНИЛЦУУЛЛАА 2026/10/28