“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр дөрөвдэх жилдээ хэрэгжиж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутан залууст Монгол Улсын Ерөнхийлөгч амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа.

Тэр бээр олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, ажил амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь залуучуудын хичээл зүтгэл, сурлага, хөдөлмөрөөс хамаарна гэдгийг хэллээ.

Эрдэм номдоо шамдан суралцаж, олон улсын түвшинд өрсөлдөх боловсрол эзэмшин, эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

“Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” хөтөлбөрийн хүрээнд 761 оюутан АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Солонгос, Унгар, Литва, Энэтхэг, Вьетнам, Куба, Казакстан, Лаос гэсэн 19 улсын их, дээд сургуульд суралцаж байна.

Тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж,  бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 8 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 9 цагийн өмнө
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 9 цагийн өмнө
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 9 цагийн өмнө
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29
ИХ ХҮРЭЭНИЙ НҮҮДЛИЙГ МӨНХЖҮҮЛСЭН ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ 2026/10/29