Хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийн "хайрын өнгө" үзэсгэлэн олон нийтийн хүртээл болно


Урлаг, соёлоор дамжуулж хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоонд тэгш хамруулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийн "ХАЙРЫН ӨНГӨ" уран бүтээлийн үзэсгэлэн 04 дүгээр сарын 03-05-ний өдрүүдэд Монголын театрын музейд гарахаар болжээ.

Дэлхийн хүмүүнлэгийн үйлстэн, нэрт уран бүтээлч Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн нь эх дэлхийд баяр хөөр, аз жаргал, амар амгалан, эв нэгдлийг авчирч, амьдралыг гэрэлтүүлж, сэтгэлийг тайтгаруулдаг бүхий л салбарын уран бүтээлчдэд хайр хүндэтгэл, талархлаа илэрхийлж, бахархан алдаршуулах зорилгоор жил бүрийн 04 дүгээр сарын 03-ний өдрийг “Олон улсын уран бүтээлчдийн өдөр” болгон тэмдэглэх санаачилгыг 8 жилийн өмнө гарган тэмдэглэж ирсэн билээ. 

Энэ жилийн үзэсгэлэнд уран бүтээлээрээ олноо танигдсан уран сийлбэрч СТА Б.Гонгор, зураач Б.Хувьт болон Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллеж, “Анима” дүрслэх урлагийн коллеж, Сэргээн засах сургалт, үйлдвэрлэлийн төв, “Энэрэл" мэргэжил, боловсролын сургуулийн  суралцагчид, төгсөгчид,  хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийн бүтээлийн дээжээс бүрдэж байгаа нь онцлог.

Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг худалдан авах боломжийг олгох ба нэг уран бүтээлчийн бүтээлийг онцлон дуудлага худалдаагаар худалдана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АЙЧИ-НАГОЯА 2026 I ОРЧИН ҮЕИЙН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНД А.БИЛЭГТ ӨРСӨЛ… 18 цагийн өмнө
МОНГОЛЫН ОЮУТНУУД ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИУДАД СУРАЛЦАХ ТҮҮХЭН БОЛОМ… 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨРИЙН БҮХ ШАТАНД АЖИЛ, ҮР ДҮН, ХАРИУЦЛАГА ШААРД… 21 цагийн өмнө
ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ 10 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ 22 цагийн өмнө
СҮМБЭР СУМАНД ТАРХСАН ХУРЦ ҮНЭРИЙН ШАЛТГААНЫГ ТОГТООХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ Х… 22 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАНЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛ… 22 цагийн өмнө
УЛААНБААТАР, САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 22 цагийн өмнө
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БУРИАД УЛСЫН ТЭРГҮҮН А.ЦЫДЕНОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУ… 22 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ХАМТЫН АЖИЛЛА… 23 цагийн өмнө
АРАВДУГААР БОГД ЖЭВЗҮНДАМБА ХУТАГТ АЙЛДВАР АЙЛДЖЭЭ 23 цагийн өмнө
ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ Өчигдөр
ЧЕНДУГИЙН ТЕЛЕВИЗ ДЭЭР ОЧИХОД БИД ӨӨРСДИЙН АЖЛЫГ ЯРЬЖ ЭХЛЭВ ТЭМДЭГЛЭЛ … Өчигдөр
ЧЭНДҮГИЙН ТУХАЙ ТӨСӨӨЛЛИЙГ ТЕХНОЛОГИ ӨӨРЧИЛСӨН НЬ ТЭМДЭГЛЭЛ 2 Өчигдөр
ХӨХХОТООС СЫЧУАНЬ ХҮРТЭЛ: ХЯТАД, МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН XVI ФОРУМААС ТЭ… Өчигдөр
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТОД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ЭРҮҮЛ МЭНД, ХАЛ… Өчигдөр
1008 АЙЛЫН ОРОН СУУЦАНД ГАЗРАА БАЙРААР СОЛЬСОН ИРГЭДИЙГ ОРУУЛНА Өчигдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭВ Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛЫН ЭНГЭРТ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРГ… Өчигдөр
МОНГОЛ, ОХУ ТЭЭВРИЙН КОРИДОРЫН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛА… Өчигдөр