"Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд 2500 гаруй хүн бүртгүүлээд байна


“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл 2025 оны 4 дүгээр сарын 1-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 6 төрөлд нийт 2544 иргэн бүртгүүлснээс 50 орчим хувь нь 5 км-ийн зайд гүйгчид байна. Таван км-ийн зайд гүйгчдийг 12-17 нас, 18 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар бүртгэдэг. Мөн өнөөдрийн байдлаар 5 км-ийн зайд 1300 орчим хүн, 10, 21 км-т тус бүр 400 гаруй хүн гүйхээр бүртгүүлсэн бол 42 км-ийн зайд гүйхээр 101 хүн бүртгүүлээд байна.“Улаанбаатар марафон”-д хамгийн бяцхан оролцогчид гүйх боломжтой төрөл болох гэр бүлийн гүйлтэд 190 гаруй иргэн гүйхээр бүртгүүлсэн байна.

Жил бүр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд оролцогчдын тоо нэмэгдэж байна. 2023 онд нийт 13,000 орчим хүн олон улсын гүйлтэд албан ёсоор бүртгүүлж оролцсон бол өнгөрсөн жил уг тоо хоёр дахин өсөж 30,000 хүн бүртгүүлж, гүйсэн юм.

Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ulaanbaatar.marathon.m... цахим хаягаар болон “Hipay” аппликейшнээр бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олголт 2025.05.10-20-ний хооронд үргэлжилнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29
ИХ ХҮРЭЭНИЙ НҮҮДЛИЙГ МӨНХЖҮҮЛСЭН ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ 2026/10/29
ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЧИГЛЭЛЭЭР ЗУРГААН ЭМЧ БНСУ-Д СУРАЛЦАНА 2026/10/29
ӨНӨӨДӨР 16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ХААЛТТАЙ ХЭЛ… 2026/10/29
НИЙСЛЭЛИЙН 387 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ХҮНДЭТГЭЛИЙН ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛА… 2026/10/29
ЯПОН УЛСАД АШИГЛАЖ БАЙСАН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНУУД ХҮЛЭЭЛГЭН ӨГН… 2026/10/29
Э.ДАВААНАСАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/10/29
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛ… 2026/10/29
ЗОХИОМОЛ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭЖ БАЙГАА ШТС-УУДЫН ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА 2026/10/29
"АЛТАН НАМАР" ХӨГЖМИЙН НААДАМ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/29
THE HU ХАМТЛАГ ЮНЕСКО-Д ШИНЭ ЦОМГОО ТАНИЛЦУУЛЛАА 2026/10/28