Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо


Вакцины эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл түгээсэн хүмүүсийг олж тогтоон хариуцлага тооцож ажиллахыг ЦЕГ, ТЕГ-ын удирдлагуудад даалгалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Улсын Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг наадмаас өмнө эрчимжүүлэх мөн өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэл өглөө. Зөвхөн эрүүл мэнд, эрчим хүчний салбар гэлтгүй холбогдох бүхий л байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болголоо.  

Ерөнхий сайд ХӨСҮТ-д ажилласан тухайгаа тус хуралдаанд танилцууллаа.  Урьдчилан сэргийлж болох өвчнөөр хүүхэд эндэж байгаа нь сэтгэл өвтгөж байна. Энэ бол хариуцлага алдсан хэрэг.  Хүүхдүүдийг эрсдэлд  оруулж, вакцины эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл түгээсэн хүмүүсийг олж тогтоон хариуцлага тооцож ажиллахыг ЦЕГ, ТЕГ-ын удирдлагуудад даалгалаа. 

Монгол Улс улаанбурхан өвчний эсрэг вакциныг 1973 онд нэвтрүүлж, 1989 оноос хоёр тунгаар дархлаажуулж эхэлсэн. Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг хавсарсан вакциныг 2009 оноос эхний тунг есөн сартайд, хоёр дахь тунг хоёр насанд хийх товлолтой. Дэгдэлт, өвчлөлийн нөхцөл байдлаас хамааран нэмэлт дархлаажуулалтыг 11 удаа зохион байгуулжээ. 2015-2016 оны дэгдэлтээр 132 хүн нас барсны 90.7 хувь нь 0-1 насны хүүхэд  байжээ. Тухайн үед нэмэлт дархлаажуулалтаар халдварын тархалтыг таслан зогсоож байжээ. 

Энэ оны хоёрдугаар сараас хойш 8862 тохиолдол бүртгэгдэж, долоон  хүүхэд нас бараад байна. Баяр наадам тохиолдуулан улс орон даяар хөдөлгөөн эрчимжинэ. Энэ үед халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй гэж эрдэмтэд тооцжээ. Хичээл сургууль эхлэхэд уг өвчний хоёр дахь давалгаа томуу, томуу төст өвчинтэй хавсарч дэгдэх эрсдэл маш өндөр. Иймд өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт  нөхөн дархлаажуулалтыг наадмын өмнөх 14 хоногт багтаан эрчимжүүлж 95 хувьд хүргэхийг үүрэг өгч, УОК, ЭМЯ-ыг дэмжин ажиллахыг даалгалаа.  

Улаанбурхан өвчний нууц үе 10-14 хоног. Одоо бүртгэгдээд байгаа 8862 тохиолдлын цаана 80 мянган хүүхэд халдвартай байх магадлалтай. Тиймээс дархлаажуулалтыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Иймд эрүүл мэндийн  бүх шатны байгууллагуудад зөвлөмж өгч, цахим сургалт зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгалаа. 

Улсын онцгой комиссын хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангахыг холбогдох албаныханд мөн анхааруулав. 

Үер усны аюулаас сэргийлэх, мөн үр тариа, төмс, хүнсний ногооны хангалтад анхаарч, дутагдал үүсэх тооцоололтой бол нийлүүлэлтийг одооноос төлөвлөгөөндөө тусгаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон юм. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд наадмаас өмнөх 14 хоногт өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХОТЫН ЗАХИРГААНЫ ХУУЧИН БАРИЛГЫГ "ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРДОН" БОЛГОЛОО 2 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ХАВРЫН ТАРИАЛАЛТ ЭРЧИМТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/14
ЛИТВИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ УЛСЫНХАА АГААРЫН ОРОН ЗАЙД ГАДНЫ ДРОН НИСГЭХИЙГ ХО… 2026/05/14
ТРАМП ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР БЭЭЖИНД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ 2026/05/14
ХҮНИЙ ЭРХИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ТОГТООЛД ЖИЛ БҮР ХЯНАЛТЫН СОНСГОЛ ЗОХИОН БА… 2026/05/14
ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН М… 2026/05/14
“МОНГОЛЫН ИОГИЙН ФЕСТИВАЛЬ” ЗУРГАА ДАХЬ УДААГАА БОЛНО 2026/05/13
ФРАНКФУРТ, СИДНЕЙ ХОТОД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР НЭЭНЭ 2026/05/13
БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ХАРИУЦЛАГАТАЙ БИЗНЕСИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮ… 2026/05/13
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД Т.ӨСӨХБАЯРЫГ НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ 2026/05/13
ХЯТАД УЛС “QIANFAN” ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨВ 2026/05/13
МОНГОЛ, ЭНЭТХЭГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/05/13
НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХГҮЙ БОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭ… 2026/05/13
СЭЛХИЙН АВТО ЗАМЫГ 3 ХОНОГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ 2026/05/13
ДАВСАН ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭРЭЭР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАРТ МОТОЦИКЛ ХҮЛЭЭЛГЭ… 2026/05/13
ХАНТАВИРУСЫН ЭСРЭГ ЭМ БЭЛДМЭЛ ОДООГООР ГАРААГҮЙ БАЙНА 2026/05/13
“ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ” ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ. 2026/05/13
АРМЕНИ УЛС ЕАЭЗХ-ООС ГАРАХГҮЙ 2026/05/13
ОРОС УЛС “САРМАТ” ПУУЖИНГ АМЖИЛТТАЙ ХӨӨРГӨЛӨӨ 2026/05/13
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БНХАУ-Д ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР АЙЛЧИЛНА 2026/05/13