“UB DEBATE 2025” ХӨТӨЛБӨР МЭТГЭЛЦЭЭНИЙ УР ЧАДВАРААР ДАМЖУУЛАН СУРАГЧДАД ЭХ ОРОНЧ ТӨЛӨВШИЛ ОЛГОЖ БАЙНА


Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Эерэг тэмүүлэл НҮТББ-тай хамтран "UB Debate 2025" сургагч багш бэлтгэх цогц хөтөлбөрийг НЕБ-ын 45 сургуулийн багш болон ахлах ангийн сурагчдын дунд хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь олон төрлийн сургалт, арга хэмжээгээр дамжуулан мэтгэлцэх чадвартай, аливаа асуудалд нотолгоотой, шинжлэх ухаанчаар ханддаг шинэ үеийн төлөөллийг бий болгохоор зорьж буй.

Энэ хүрээнд хөтөлбөрт оролцож буй НЕБ-ын 45 сургуулийн багш, сурагчид олон улсын хүүхдийн Найрамдал зусланд байрлан илтгэх ур чадвар, мэтгэлцээн, хувь хүний хөгжлийн ур чадвар олгох хичээлүүдэд хамрагдаж байна. Тэгвэл НИТХ-ын дарга бөгөөд НГХУСАЗСЗ-ийн дарга А.Баяр хөтөлбөрийн оролцогчидтой уулзаж, сургалтын үр дүн, ач холбогдлын талаар ярилцлаа.

Тэрбээр “Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудал бий. Эдгээр асуудлыг шийдэх, ирээдүйд илүү төлөвлөлттэй, хүндээ ээлтэй хотыг бүтээх эзэд нь та бүхэн учраас юун түрүүнд мэтгэлцээний ур чадварт суралцаасай гэж хүссэн юм. Цэгцтэй бодож сэтгэдэг, асуудалд шийдэл эрэлхийлдэг, өөрийн санаа, бодлыг ойлгуулж чаддаг мэргэжилтнүүд болж, хотынхоо асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулаарай” гэв.

Үүний дараа хөтөлбөрийн оролцогчид "UB Debate 2025" сургагч багш бэлтгэх эрчимжүүлсэн сургалтаас олж эзэмшсэн ур чадвар, үр дүнгийн талаар сэтгэгдлээ хуваалцлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНООС ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭНЭ ОНЫ ЭХНИЙ … 3 цагийн өмнө
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛЛОО 3 цагийн өмнө
ЭРЧИМ ХҮЧ, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫНХАН ЦАЛИН НЭМЭХИЙГ ШААРДЛАА 3 цагийн өмнө
МАЛЫН ХУЛГАЙН 2,144 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬЖ, 333 ХҮНД ЯЛ ОНООЖЭЭ 3 цагийн өмнө
ХУУЛЬ БУС АН АГНУУР БУУРАХГҮЙ БАЙГААГ АЛБАНЫХАН АНХААРУУЛЛАА 3 цагийн өмнө
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ VII САРД АШИГЛАЛТАД ОРНО 3 цагийн өмнө
ПЕНТАГОНЫ ТЭРГҮҮН ИРАНЫ БООМТУУДЫГ ШААРДЛАГАТАЙ ХУГАЦААГААР ХААНА ГЭЖ … 5 цагийн өмнө
ИРАНЫ ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ВАШИНГТОН БОЛОН ТЕЛЬ-АВИВЫН ЭСРЭГ ГОМДОЛ МЭДҮ… 5 цагийн өмнө
ИЗРАИЛЬ ГАЛ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙСНИЙ ДАРАА ЛИВАНЫ СУУРИН ГАЗРУУДЫГ БӨМ… 5 цагийн өмнө
АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГЭЭС ОРГОСОН ЧОНЫГ 9 ХОНОГИЙН ДАРАА БАРЬЖЭЭ 6 цагийн өмнө
39 ДЭХЬ НОМЫН БАЯР ИРЭХ САРД БОЛНО 6 цагийн өмнө
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ ГАЗРУУД 6 цагийн өмнө
“МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГ-2026” ПУСАН ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙВ 7 цагийн өмнө
THE MONGOLZ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 7 цагийн өмнө
ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД НЭГ ӨДӨР ЦАХИМААР АЖИЛЛАНА 7 цагийн өмнө
УЛСЫН ХЭМЖЭЭНД 9,2 САЯ МАЛ ТӨЛЛӨЖЭЭ 7 цагийн өмнө
УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛИЙГ УИХ-ЫН 57 ГИШҮҮН ДЭМЖЛЭЭ 8 цагийн өмнө
АЗИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БУЙ МАНАЙ ТАМИРЧИД АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨ… Өчигдөр
АНУ-ЫН СЕНАТ ИРАНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ТОГТООЛЫГ БАТАЛСАНГҮЙ Өчигдөр
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ САНАЛ ДЭМЖИГД… Өчигдөр