Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ


Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байрлах Түр хамгаалах байр анх 2022 оны зургадугаар сард үйл ажиллагаагаа эхэлжээ. Үүнээс хойш тус хамгаалах байрны үйлчилгээг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хариуцаж, аюулгүй байдлыг Цагдаагийн газар ханган ажиллаж байна. Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа Түр хамгаалах байрыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал зүүн бүсээс сонгогдсон гишүүдийн хамт зорьж очлоо.

Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, тогооч, ээлжийн халамжийн ажилтан гэсэн байнгын орон тоотойгоор ажилладаг хамгаалах байрны үйл ажиллагааг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж байна. Түр хамгаалах байранд 2022-2025 онд 0-84 насны 214 иргэн ирсний 70 гаруй хувь нь хүүхдүүд байжээ. Иргэдийг хүлээн авч бүртгэхээс эхлээд эрүүл мэндийн тусламж, хүүхэд хамгааллын үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн ажлын болон холбон зуучлах үйлчилгээг үзүүлдэг байна. Аймаг, орон нутгийн төрийн бус байгууллагуудтай хамтран, мэргэжлийн сэтгэл зүйчтэй гэрээ байгуулан ажилладагаас гадна өөрсдийн хүний нөөцийг чадавхжуулахад олон талт хэлбэрээр анхаарч иржээ. Түүнчлэн одоогийн боловсон хүчний нөөцдөө тулгуурлан хүчирхийллийг даван туулагчдыг чадавхжуулах чиглэлээр амьдрах ухааны хөгжлийн үйлчилгээг үзүүлдэг болсон талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга М.Туул танилцуулав.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ зориулж, хөдөлмөр зүтгэлээ дайчилж буй хүн бүрд талархал илэрхийлээд, хамтарсан удирдлага, зөв менежментийг оновчтой хэрэгжүүлж байгааг сайшаан тэмдэглэв. Үндсэн хуулийн өдрөөр Монгол Улсын Их Хурал хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг бодлогын цөмөөрөө тодорхойлж, хүүхэд, эх, нялхас төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн заалтын хэрэгжилтийг бүх шатанд хангаж ажиллахаа зарласан. Үүний хүрээнд хаврын чуулган эхэлмэгц хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг сайжруулах, хүүхдийн эрхийн зөрчилтэй хууль, тогтоомжийг шинэчлэх, Гэр бүлийн тухай хууль болон дагалдах хуулиудыг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн талаар Улсын Их Хурлын дарга танилцууллаа. Тэрбээр, улсын хэмжээнд түр хамгаалах байрыг жишиг стандарттай болгож, тогтолцоогоор нь сайжруулахын тулд суурь нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарахаа илэрхийлэв. Хүндээ ээлтэй төрийн бодлого хүүхдээс эхлэх ёстойг тэрбээр онцлоод, орон нутагт хамгаалах байрны үйлчилгээ, менежментийг шинэ түвшинд хүргэсэнд талархал дэвшүүлж, тулгарч буй зарим асуудлаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД МОНГОЛЫН ТӨР, НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН Ж.БАТМӨНХ АГ… 10 цагийн өмнө
МОНГОЛЫН ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН Ж.БАТМӨНХ АГСНЫ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨР… 11 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г. ЗАНДАНШАТАР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН АСУУ… 11 цагийн өмнө
НҮБ-ЫН ЦЭРГИЙН АЖИЛЛАГААНД 8 УДАА ОРОЛЦСОН ГЕНЕРАЛЫГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨН… 11 цагийн өмнө
ИРАНЫ ТАМИРЧИД ТӨРИЙН ДУУЛЛААСАА ТАТГАЛЗАН, АВСТРАЛИАС ОРОГНОЛ ХҮСЛЭЭ 13 цагийн өмнө
ТРАМП: ОРМУЗЫН ХООЛОЙГООР НЕФТЬ ЗӨӨВӨРЛӨХИЙГ ХОРИГЛОНО 14 цагийн өмнө
БАЛБЫН ЕРӨНХИЙ САЙДААР “GEN-Z” ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ, РЭП ДУУЧИН СОНГОГДЛОО 15 цагийн өмнө
2026 ОНЫ “ОЮУТАН ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ДУУСЛАА 15 цагийн өмнө
5000 ГАРУЙ АЙЛ ӨРХ ШАР УСНЫ ҮЕРТ ӨРТӨЖ БОЛЗОШГҮЙ 15 цагийн өмнө
Б.БАТБААТАР: Р.БАТБОЛД ИЗНН-Д НЭМЭР БОЛООГҮЙ НӨХӨР 15 цагийн өмнө
УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИ… 15 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гарду… 2026/02/11
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалта… 2026/01/29
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин,… 2026/01/23
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ "2025 ОНЦЛОХ АЖЛУУД" 2025/12/26
Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе ша… 2025/12/23
ЛИЙШЮР ТРИПС ТУРИЗМ ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагаа… 2025/12/17
УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ техно… 2025/12/16
“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр … 2025/12/12
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдв… 2025/12/11