Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ажлаа хүлээн авлаа


Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2025.11.28) нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Барсүрэнгийн Баасандоржийг чөлөөлж, Хууль зүйн ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Лувсандоржийн Өлзийсайханыг томиллоо.

Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Баасандорж Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын багийн гишүүдийн хамт шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд баяр хүргэж, Тамгын газрын тамгыг гардуулан өгөв. Тэрбээр, өмнө нь Улсын Их Хурлын Тамгын газрыг удирдаж байсан, парламентын гал тогооны ажил, онцлогийг сайн мэддэг, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласан туршлагатай, мэргэшсэн хуульчид ажлаа хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна гээд ажлын амжилт хүслээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан нэмэлтийг хэрэгжүүлж, анхны 126 гишүүнтэй Улсын Их Хурлын гарааг амжилттай тавьсанд түүнд баяр хүргэж, талархал илэрхийлэв.

Хууль зүйн ухааны доктор, професор Л.Өлзийсайхан 1998 оноос эхлэн УБИС болон МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж, Улсын Их Хурлын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт удирдах ажил эрхэлж байсан бөгөөд 2019-2023 онд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажилласан, төрийн ажлын арвин туршлагатай, мэргэшсэн хуульч юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИРАНЫ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЭРГҮҮНИЙ АМИНД ХАЛДЖЭЭ 3 цагийн өмнө
ЖҮЖИГЧИН ЗЕНДАЯ НУУЦААР ГЭРЛЭСЭН ҮҮ? 3 цагийн өмнө
АЗИЙН ОРНУУД ИРАНЫ АСУУДЛААР БОЛГООМЖИЛСОН БАЙР СУУРЬТАЙ БАЙНА 3 цагийн өмнө
НАТО, ЕХ-НЫ ОРНУУД ИРАНЫ ТАЛААРХ БАЙР СУУРИА НЭГТГЭЖ ЧАДААГҮЙ БАЙНА 3 цагийн өмнө
ТРАМП: НАТО МАШ ТОМ АЛДАА ХИЙЖ БАЙНА 4 цагийн өмнө
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР: ЭНЭ ХАВАР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН… 5 цагийн өмнө
"НАУРЫЗ 2026" УЛС АЙМГИЙН ЦОЛТОЙ 256 БӨХИЙН БАРИЛДААН БОЛНО 5 цагийн өмнө
ДЭЛХИЙД МОНГОЛ ЭМЭГТЭЙ ШАТАРЧИД ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ ТЭРГҮҮЛЖ БАЙНА 7 цагийн өмнө
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДАД ОЛГОДОГ МӨНГӨН УРАМШУУЛЛЫГ Н… 7 цагийн өмнө
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭНЭ САРАА… 7 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “МОНГОЛ ЭР Х… 7 цагийн өмнө
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ӨНӨӨДӨР БОЛНО 8 цагийн өмнө
ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН ЧАТБОТ НЭВТРҮҮЛЛЭЭ Өчигдөр
КАБУЛЫН ЭМНЭЛЭГ ЦОХИЛТОД ӨРТӨН 400-ААД ХҮН АМИА АЛДЛАА Өчигдөр
“ЧИНГИС АЭРЛАЙНС ЮНИТИ” АНХНЫ АГААРЫН ХӨЛГӨӨ ХҮЛЭЭН АВЛАА Өчигдөр
ТӨВ ТАЛБАЙД ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРЧЭЭ Өчигдөр
“МОНГОЛ ЭР ХҮН” ҮНДЭСНИЙ III ЧУУЛГАН ТӨРИЙН ОРДОНД БОЛЖ БАЙНА Өчигдөр
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН АЖЛЫН ХЭСГҮҮД ЗӨВШӨӨ… Өчигдөр
ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР БНФУ-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА Өчигдөр
ЖУДОГИЙН ТАМИРЧИД ОЛОН УЛСЫН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭНД ЗОДОГЛОНО Өчигдөр