УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа


Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2025.12.09) Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа. Уламжлалт, найрсаг харилцаатай ОХУ-тай олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байсаар ирсэн бөгөөд хөрш орнуудын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжиж байгааг талууд уулзалтын эхэнд тэмдэглэв. Үүнд парламент, парламентын бүлэг хоорондын харилцаа чухал ач холбогдолтойг УИХ-ын дарга тодотгоод, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл болон Төрийн Думтай хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын анхдугаар хуралдаан 2023 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо болсон. Тэгвэл парламент хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдааныг ирэх оны эхний хагаст ОХУ-д зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Өнөөдрийн уулзалтаар улс төр, эдийн засаг, зам тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалт, сансар судлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд талууд санал солилцлоо. УИХ-ын дарга Н.Учрал, өнгөрсөн 6 сарын 27-ны өдөр Минск хотноо үзэглэсэн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлахаар төлөвлөж буйг дурдав. Тус хэлэлцээрийг байгуулснаар хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлээд зогсохгүй худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, төрөлжүүлэх бодит боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм. 

Үүний тулд үйлдвэрлэл эрхлэгчид тус холбооноос тавьдаг нийтлэг шаардлага, дүрэм журам, холбогдох стандартуудын талаар нэгдсэн ойлголттой, бодит мэдээлэлтэй байх нь чухал гэлээ. Түүнчлэн Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийг эрчимжүүлэхэд анхаарч, зам тээврийн салбарт хамтарсан бүтээн байгуулалтуудыг эхлүүлж, төмөр замын ачаа тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо. Элчин сайд А.Н.Евсиков, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь бүхий л салбарт харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлдэг хэмээн тодотгов. Тэрбээр, ОХУ-ын хувьд Монголоос малын гаралтай болон мах, махан бүтээгдэхүүн импортлох сонирхолтой байгааг уламжиллаа. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан айлчлал, уулзалтуудын үеэр хэлэлцэж тохирсон санаачилгуудыг бодит ажил хэрэг болгоход бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

ОХУ-аас түлш, шатахууны тогтмол нийлүүлэлтийг таслахгүй байхад онцгой анхаарч буйг хэлээд, орон нутагт хангамжийг нэмэгдүүлэх зарим боломжуудаас дурдлаа. Цаашлаад “Транзит Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулж, Монголоор дамжин өнгөрөх тээврийн урсгал, хүчин чадлыг нэмэгдүүлэх бодит санаачилгуудыг ярилцсан юм. Энэ үеэр Элчин сайд А.Н.Евсиков, баруун бүсийн аймгуудын нөөц, боломжид түшиглэн нийлүүлэлтийг төрөлжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой талаар тайлбарлалаа. Талууд хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг шинжлэх ухаанч төлөвлөгөөнд үндэслэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Ирэх онд Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохионо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИРАНЫ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЭРГҮҮНИЙ АМИНД ХАЛДЖЭЭ 3 цагийн өмнө
ЖҮЖИГЧИН ЗЕНДАЯ НУУЦААР ГЭРЛЭСЭН ҮҮ? 3 цагийн өмнө
АЗИЙН ОРНУУД ИРАНЫ АСУУДЛААР БОЛГООМЖИЛСОН БАЙР СУУРЬТАЙ БАЙНА 3 цагийн өмнө
НАТО, ЕХ-НЫ ОРНУУД ИРАНЫ ТАЛААРХ БАЙР СУУРИА НЭГТГЭЖ ЧАДААГҮЙ БАЙНА 3 цагийн өмнө
ТРАМП: НАТО МАШ ТОМ АЛДАА ХИЙЖ БАЙНА 4 цагийн өмнө
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР: ЭНЭ ХАВАР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН… 5 цагийн өмнө
"НАУРЫЗ 2026" УЛС АЙМГИЙН ЦОЛТОЙ 256 БӨХИЙН БАРИЛДААН БОЛНО 5 цагийн өмнө
ДЭЛХИЙД МОНГОЛ ЭМЭГТЭЙ ШАТАРЧИД ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ ТЭРГҮҮЛЖ БАЙНА 7 цагийн өмнө
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДАД ОЛГОДОГ МӨНГӨН УРАМШУУЛЛЫГ Н… 7 цагийн өмнө
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭНЭ САРАА… 7 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “МОНГОЛ ЭР Х… 7 цагийн өмнө
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ӨНӨӨДӨР БОЛНО 8 цагийн өмнө
ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН ЧАТБОТ НЭВТРҮҮЛЛЭЭ Өчигдөр
КАБУЛЫН ЭМНЭЛЭГ ЦОХИЛТОД ӨРТӨН 400-ААД ХҮН АМИА АЛДЛАА Өчигдөр
“ЧИНГИС АЭРЛАЙНС ЮНИТИ” АНХНЫ АГААРЫН ХӨЛГӨӨ ХҮЛЭЭН АВЛАА Өчигдөр
ТӨВ ТАЛБАЙД ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРЧЭЭ Өчигдөр
“МОНГОЛ ЭР ХҮН” ҮНДЭСНИЙ III ЧУУЛГАН ТӨРИЙН ОРДОНД БОЛЖ БАЙНА Өчигдөр
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН АЖЛЫН ХЭСГҮҮД ЗӨВШӨӨ… Өчигдөр
ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР БНФУ-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА Өчигдөр
ЖУДОГИЙН ТАМИРЧИД ОЛОН УЛСЫН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭНД ЗОДОГЛОНО Өчигдөр