УИХ-ын дарга Н.Учрал АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзлаа


Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр /2025.12.10/ Америкийн Нэгдсэн Улсаас  Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол Улс “Гуравдагч хөрш,” дотнын анд, итгэлт түнш Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцлов. Тэрбээр, Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурлан өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Хууль тогтоох дээд байгууллага, парламентын гишүүд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны нэг чухал гүүр болдог. Манай хоёр улсын харилцаанд ч парламент хоорондын хамтын ажиллагаа томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн гэлээ.

Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг урт хугацаанд тогтвортойгоор нэмэгдүүлэхэд чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж, манай хоёр улсын бодит хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болж буйг тэмдэглээд, баяртай байгаагаа илэрхийлэв.

Цаашид хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлал үргэлжлэн хэрэгжиж, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг тэлэхэд түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна гээд хиймэл оюун ухаан, технологийн хувьсгал, сэргээгдэх эрчим хүч, чухал эрдэс баялаг, сансар судлал, цахим хөгжил зэрэг шинэ салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр эрмэлзэж байна хэмээлээ.

Элчин сайд Р.Буанган Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хоёр тал төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд өргөжин хөгжиж буйг тэмдэглэв. Тэрбээр, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн бодит агуулгаар баяжуулахыг зорьж байгаагаа дурдаж, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байна. Цаашид Америкийн Нэгдсэн Улсын Конгресс, Монгол Улсын Их Хурал, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, парламентын гишүүдийн хэлхээ холбоог нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Н.Учрал бүхий л чиглэлээр хамтран ажиллахад санал нэгдэж байна гээд манай улс Боловсролын ерөнхий хуулийг шинэчлэн батлахдаа сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар заасан. Үүнтэй холбогдуулан АНУ-ын англи хэлний сайн дурын багш, тэр дундаа Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлэхэд үргэлжлүүлэн анхаарч ажиллахыг хүсэв.

Мөн тэрбээр, Улсын Их Хурлаас төр, хувийн хэвшлийн түншлэлийг цогц утгаар нь хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна гэлээ.

Уулзалтын үеэр хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, парламент хоорондын мэдээлэл, туршлага солилцоог хэрхэн үр дүнтэй зохион байгуулах асуудлаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИРАНЫ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЭРГҮҮНИЙ АМИНД ХАЛДЖЭЭ 3 цагийн өмнө
ЖҮЖИГЧИН ЗЕНДАЯ НУУЦААР ГЭРЛЭСЭН ҮҮ? 3 цагийн өмнө
АЗИЙН ОРНУУД ИРАНЫ АСУУДЛААР БОЛГООМЖИЛСОН БАЙР СУУРЬТАЙ БАЙНА 3 цагийн өмнө
НАТО, ЕХ-НЫ ОРНУУД ИРАНЫ ТАЛААРХ БАЙР СУУРИА НЭГТГЭЖ ЧАДААГҮЙ БАЙНА 3 цагийн өмнө
ТРАМП: НАТО МАШ ТОМ АЛДАА ХИЙЖ БАЙНА 3 цагийн өмнө
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР: ЭНЭ ХАВАР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН… 5 цагийн өмнө
"НАУРЫЗ 2026" УЛС АЙМГИЙН ЦОЛТОЙ 256 БӨХИЙН БАРИЛДААН БОЛНО 5 цагийн өмнө
ДЭЛХИЙД МОНГОЛ ЭМЭГТЭЙ ШАТАРЧИД ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ ТЭРГҮҮЛЖ БАЙНА 7 цагийн өмнө
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДАД ОЛГОДОГ МӨНГӨН УРАМШУУЛЛЫГ Н… 7 цагийн өмнө
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭНЭ САРАА… 7 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “МОНГОЛ ЭР Х… 7 цагийн өмнө
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ӨНӨӨДӨР БОЛНО 8 цагийн өмнө
ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН ЧАТБОТ НЭВТРҮҮЛЛЭЭ Өчигдөр
КАБУЛЫН ЭМНЭЛЭГ ЦОХИЛТОД ӨРТӨН 400-ААД ХҮН АМИА АЛДЛАА Өчигдөр
“ЧИНГИС АЭРЛАЙНС ЮНИТИ” АНХНЫ АГААРЫН ХӨЛГӨӨ ХҮЛЭЭН АВЛАА Өчигдөр
ТӨВ ТАЛБАЙД ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРЧЭЭ Өчигдөр
“МОНГОЛ ЭР ХҮН” ҮНДЭСНИЙ III ЧУУЛГАН ТӨРИЙН ОРДОНД БОЛЖ БАЙНА Өчигдөр
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН АЖЛЫН ХЭСГҮҮД ЗӨВШӨӨ… Өчигдөр
ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР БНФУ-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА Өчигдөр
ЖУДОГИЙН ТАМИРЧИД ОЛОН УЛСЫН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭНД ЗОДОГЛОНО Өчигдөр