БАЛБЫН ЕРӨНХИЙ САЙДААР “GEN-Z” ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ, РЭП ДУУЧИН СОНГОГДЛОО


Балбад Gen-Z үеийнхэн бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал цуглаан явуулсны дараа энэ улсад парламентын сонгууль явагдсан. Тэгвэл сонгуульд рэп-дуучин, Катманду хотын захирагч асан Балендра Шах үнэмлэхүй ялалт байгуулжээ.

Балбын RSP Үндэсний эрх чөлөөний намаас сонгуульд нэр дэвшсэн 35 настай Шах энэ улсын ерөнхий сайдын суудлыг 4 удаа хашсан хашир туршлагатай улс төрч 74 настай Шарма Олитой өрсөлдөн ялжээ.

Балбад болсон сонгуулийг энэ улсын орчин цагийн түүхэн дэх хамгийн нээлттэй, ил тод явагдсан сонгууль гэж тооцож байна.

Залуус эх орондоо авлига хээл хахуультай тэмцэж, улс төрийн шинэ эрин үеийг эхлүүлэхийн төлөө тэмцэж, Gen-Z үеийн тэмцэл ийнхүү бодит үр дүнд хүрчээ.

Балендра Шах нь Балбын залуусыг төлөөлөн сонгуульд өрсөлдсөн. Инженер мэргэжилтэй, рэп дуучин тэрээр 2022 оноос улс төрд орж, Катманду хотын амбан захирагчийн сонгуульд бие даан нэр дэвшин ялжээ. Тэрээр хотын захирагчийн ажлаа хууль бусаар баригдсан барилга байшинг буулгах, хур хогны асуудлыг шийдвэрлэхээс эхлүүлж байжээ.

Балбад 2025 оны 9-р сард Gen-Z үеийнхэн нийгмийн сүлжээг хязгаарлан хориг тавьсан эрх баригчдынхаа шийдвэрийг эсэргүүцэн авлига хээл хахууль, эдийн засгийн уналт зэргийн эсрэг нэгдэн гудамж талбайдаа гарсан. Залуусын үймээний үеэр эмх замбараагүй байдал үүсч, 70 гаруй хүн амиа алджээ. Балбад үүссэн энэ нөхцөл байдал ерөнхий сайд Шарма Олигийн засгийн газрыг унагаж, бүх нийтийн сонгууль явагдахад хүргэсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ӨНӨӨДӨР X БОГДЫН МЭЛМИЙ ГИЙСЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 30 минутын өмнө
КУБА УЛС АНУ-ТАЙ АРДЧИЛЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭХЭД БЭЛЭН БАЙНА 2 цагийн өмнө
ГУТЕРРИШ МӨРГӨЛДӨӨНД ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫГ ГАЛ ЗОГСООХ ДЭГЛЭМИЙГ ЗӨРЧИХГҮЙ… 2 цагийн өмнө
“ХҮҮХДИЙН ЗУСЛАН–ХӨГЖИЛ 100” ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛЛОО 2 цагийн өмнө
МОНГОЛД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГАЛТГҮЙ БАЙГААГ ХҮНИЙ ЭРХИЙН… 2 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙН 2026 ОНЫ I УЛИРЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН ГАРЛАА 2 цагийн өмнө
ЦЕМЕНТ ЭКСПО 2026 ФОРУМ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА 3 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛНО 3 цагийн өмнө
ХАЛАМЖИЙГ МӨНГӨӨР ДЭМЖИХ БОДЛОГО ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХГҮЙ 3 цагийн өмнө
ОХУ-ЫН ТЭРГҮҮН ЧЕЧЕНИЙ БНУ-ЫН ТЭРГҮҮНЭЭР РАМЗАН КАДЮРОВЫГ УЛИРАН ӨРСӨЛ… 22 цагийн өмнө
МИССУРИ МУЖИД БЕЙСБОЛЫН БӨМБӨГНИЙ ХЭМЖЭЭТЭЙ МӨНДӨР ОРЖЭЭ 22 цагийн өмнө
НИЙСЛЭЛД ЦЭРЭГ ТАТЛАГА МАРГААШ ЭХЭЛНЭ 23 цагийн өмнө
Д.Трампын хөргийг АНУ-ын паспорт дээр хэвлэнэ 23 цагийн өмнө
АНУ, ОРМУЗЫН ХООЛОЙН АСУУДЛААР ЭВСЭЛ БАЙГУУЛАХ САНААЧЛАГА ГАРГАЖЭЭ 23 цагийн өмнө
ХАНБОГД СУМЫН ЦАГДААГИЙН ТАСАГ 197 УХААЛАГ КАМЕРЫН ХЯНАЛТЫН НЭГДСЭН ТӨ… Өчигдөр
Т.ДАВААДАЛАЙ: АЖЛАА ӨГЧ, АТГ-ААР ШАЛГУУЛНА Өчигдөр
НИЙТИЙН ТЭЭВЭР КАРТ УНШИГЧ НЭГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ҮЙЛЧИЛНЭ Өчигдөр
ШШЕГ-РУУ НЭВТРЭХ ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ БАРЬЖ БАЙНА Өчигдөр
ШШЕГ-РУУ НЭВТРЭХ ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ БАРЬЖ БАЙНА Өчигдөр
ГАЛД ӨРТСӨН БАЙРЫГ ДАХИН БАРИХ КОМПАНИ ШАЛГАРЧЭЭ Өчигдөр