ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД МОНГОЛЫН ТӨР, НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН Ж.БАТМӨНХ АГСНЫ МЭНДЭЛСНИЙ ОЙД ЗОРИУЛСАН ДИЖИТАЛ ҮЗЭСГЭЛЭН, ХУРАЛ БОЛЛОО


Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний амьдрал, үйл хэргийг харуулсан дижитал үзэсгэлэн, баярын хурал, арга хэмжээ Тусгаар Тогтнолын ордонд боллоо.

Арга хэмжээнд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал, намын бусад удирдах албаны хүмүүс, Жамбын Батмөнх агсны гэр бүлийн төлөөлөл, мөн УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Ардын намын дарга асан, 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, Монголын Ардчилсан намын анхны дарга, Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг Э.Бат-Үүл, Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг, нийтлэлч Баабар, оюутан залуус, иргэдийн төлөөлөл оролцлоо.

 Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал арга хэмжээг нээж үг хэлэхдээ:

 -“Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн үлдээсэн өв, үйл хэрэг бол Монгол төрийн удирдагчийн эх орон, ард түмнийхээ төлөөх саруул ухаан, энэрэл, хайр юм. Жамбын Батмөнхийн үйл хэрэг, үлдээсэн өв бол эрх мэдлээс татгалзаж, үндэстний язгуур эрх ашиг, эв нэгдэл, зөвшилцөл, ойлголцол илүү үнэ цэнэтэйг үлгэрлэн харуулсан түүхэн бахархал юм. Жамбын Батмөнхийн үйл хэрэг, үлдээсэн өв бол ард түмний зол жаргал албан тушаалаас үнэ цэнтэйг илтгэн харуулсан Монголын нэн шинэ үеийн түүхэн хуудсуудын нэг юм. Ардчилал бол аль нэг нам, хэсэг бүлэг хүний өмч биш. Ардчилал бол бүх монголчуудын амжилт ололт, монгол хүн бүрийн эрхэмлэж явах үнэт эрх чөлөө юм. Энэхүү ойг тэмдэглэхдээ “Ардчиллын өглөө” гэсэн аяныг санаачилж, ардчиллын ололт амжилтуудын талаар шинэ үе, хойч үедээ өвлүүлэн үлдээх түүхэн арга хэмжээг зохион байгуулж байгаа намын дэргэдэх СДМЗХ-нд талархал илэрхийлье” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.БАЯРЦОГТ: АН-ЫН 6 ФРАКЦИЙН 4 НЬ НАМАЙГ ДЭМЖИЖ БАЙГАА Өчигдөр
“ЖИЗЕЛЬ” БАЛЕТ ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ДАХИН ТОГЛОГДОНО Өчигдөр
МОНГОЛ УЛС ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ИНДЕКСЭЭР 17 БАЙР АХИЛАА Өчигдөр
ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКААС ШУВУУН ФАБРИК ХҮРТЭЛХ 12.55 КМ АВТО З… Өчигдөр
“ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИ 2025 ОНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
2027 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА Өчигдөр
“ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-Т ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ Өчигдөр
ЦАХИЛГААН АВТОМАШИНД НОГООН ДУГААР ОЛГОНО Өчигдөр
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗЭЭЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААТАЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ ЦЭЦ ХЭЛЭЛЦЭ… Өчигдөр
ӨНӨӨДӨР X БОГДЫН МЭЛМИЙ ГИЙСЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА Өчигдөр
КУБА УЛС АНУ-ТАЙ АРДЧИЛЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭХЭД БЭЛЭН БАЙНА Өчигдөр
ГУТЕРРИШ МӨРГӨЛДӨӨНД ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫГ ГАЛ ЗОГСООХ ДЭГЛЭМИЙГ ЗӨРЧИХГҮЙ… Өчигдөр
“ХҮҮХДИЙН ЗУСЛАН–ХӨГЖИЛ 100” ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
МОНГОЛД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГАЛТГҮЙ БАЙГААГ ХҮНИЙ ЭРХИЙН… Өчигдөр
ОЮУ ТОЛГОЙН 2026 ОНЫ I УЛИРЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН ГАРЛАА Өчигдөр
ЦЕМЕНТ ЭКСПО 2026 ФОРУМ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛНО Өчигдөр
ХАЛАМЖИЙГ МӨНГӨӨР ДЭМЖИХ БОДЛОГО ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХГҮЙ Өчигдөр
ОХУ-ЫН ТЭРГҮҮН ЧЕЧЕНИЙ БНУ-ЫН ТЭРГҮҮНЭЭР РАМЗАН КАДЮРОВЫГ УЛИРАН ӨРСӨЛ… 2026/04/30