ОСКАРЫН 2026 ОНЫ ШАГНАЛТНУУД ТОДОРЛОО


АНУ-ын Лос Анжелес хотноо 98 дахь удаагийн Оскарын кино наадмын шагналтнууд тодорлоо. Америкийн Кино академийн гол шагналыг найруулагч Пол Томас Андерсоны “Тулааны араас тулаан” кино тэргүүлж, нийт 6 төрөлд шилдгээр шалгарсны дотор “шилдэг бүтээл”, “шилдэг найруулга” номинацид тэргүүллээ.

Оскарын 2026 оны шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг Майкл Б.Жордан (“Sinners) , эмэгтэй шилдэг дүрийн шагналыг Ирландын дуучин, жүжигчин Жесси Бакли (“Hamnet”) хүртэн, “Путины эсрэг хэн гуай” кино шилдэг баримтат киноны шагнал хүртлээ.

Найруулагч Дэвид Боренстайн болон Павел Таланкин нарын бүтээл Орос орны тухай өгүүлэх “Путины эсрэг хэн гуай” кино BAFTA кино наадмын шилдэг баримтат киногоор шалгарч байсан бол Оскарын наадамд мөн

тэргүүллээ.  

Энэ жилийн Оскарын наадамд “Sinners” кино хамгийн олон буюу нийт 16 төрөлд нэр дэвшсэн бол “Тулааны араас тулаан” кино 14 номинацид өрсөлджээ. Эдгээр хоёр кино эцэст нь Оскарын дийлэнх шагналыг хүртэж, “Тулааны араас тулаан” кино 6 Оскар авч, харин “Sinners” кино 4 шагналын эзэн болжээ. 


“Аватар: гал ба үнс” кино Оскарын шилдэг visual effect-тэй киноны шагнал хүртэж, Норвегийн “Sentimental Value” кино гадаад хэл дээрх шилдэг бүтээлээр нэрлэгдлээ.

Оскарын шилдэг хүүхэлдэйн киногоор Netflix стриминг платформ дээр хамгийн их үзэлттэй байгаа “KPop-шулмын ангуучид” кино шалгарчээ.   



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 2026/11/13
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/11
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29