ИРАНЫ ДАЙНААС ШАЛТГААЛАН АГААРЫН ТЭЭВРИЙН ТИЙЗНИЙ ҮНЭ ОГЦОМ ӨСЧ БАЙНА


Ираны дайнаас шалтгаалан агаарын тээврийн төлбөр, зардал огцом өсч байна. Персийн булангийн улс орнууд 2026 оны 2-р сард Ираны дайн эхэлснээс хойш агаарын орон зайгаа хааснаас олон улсын агаарын нислэгийн хуваарьт өөрчлөлт орж, аюултай бүсийг тойрон илүү холын зайгаар нислэг үйлдэх шаардлагатай болжээ.

Саудын Арабын тал Ирак болон Персийн булангийн бүстэй залгаа агаарын хилээ хааж, Арабын Нэгдсэн Эмират болон Катар улсууд агаарын орон зайгаа аюулгүй байдлын дэглэмд шилжүүлсэн.

Түүнчлэн Ираны дайнтай холбоотойгоор түлш шатахууны үнэ нэмэгдэж байгаагаас агаарын нислэгийн үнэ огцом өссөн байна. Тээвэр хийж байгаа агаарын тээврийн компаниуд илүү аюулгүй буюу тойруу замаар нислэг үйлдэх шаардлагтай байгаагаас тийзний үнэ нэмэгджээ.

Өнөөдөр олон улсын агаарын тээврийн компаниуд Арабын хойг болон Кавказ (Гүрж)-ын агаарын тээврийн замыг голчлон сонгож байна. Энэ нь Орос болон Ираны нутаг дэвсгэрийн дундуурх маш нарийн зурвас агаарын зам юм.

Ираны эсрэг дайн эхэлснээс хойш агаарын түлшний үнэ баррель нь 85-90 ам.доллар байсан нь 150-200$ болж өсчээ.

Үүнийг дагаад агаарын нислэгийн тийзний үнэ энгийн үеийнхээс бараг хоёр дахин нэмэгдээд байна.

Air India, Air New Zealand, Hong Kong Airlines, Scandinavian Airlines зэрэг агаарын тээврийн компаниуд булангийн орны улс орнуудыг зорих нислэгийн тийзний үнээ нэмж байгаагаа тухайгаа мэдэгджээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 2026/11/13
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/11
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29