"ДҮНЖИНГАРАВ-2026" ХАВРЫН МОРИН УРАЛДААН ИРЭХ САРЫН НЭГЭНД БОЛНО


Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо-ны нэрэмжит “ДҮНЖИНГАРАВ-2026” хаврын хурдан морины уралдаан 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хүй долоон худаг, Цагаан хөтөлд зохион байгуулагдана. Тус уралдаан ИХ НАС, СОЁОЛОН, СОНГОМОЛ ДУНД насны ангиллаар зохион байгуулагдах бөгөөд уяачид, морь сонирхогч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.18-д “Засгийн газрын шийдвэрээр нэгэн зэрэг дөрөв хүртэл бүсэд хурдан морины шигшмэл, бүсийн уралдааныг зохион байгуулна” гэж заасныг үндэслэн Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар аймаг, салбар холбоодоос ирүүлсэн “Улсын чанартай бүсийн хурдан морины уралдааныг орон нутагт зохион байгуулах тухай” саналуудыг хэлэлцэн бүсийн хурдан морины уралдааныг дараах аймгуудад 2026 оны 07 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах саналыг Монгол Улсын Засгийн газарт уламжилсан билээ. Үүнд:

• Говийн бүс – Дундговь аймаг

• Зүүн бүс – Сүхбаатар аймаг

• Баруун бүс – Завхан аймаг

• Төвийн бүс – Сэлэнгэ аймаг

Иймд дээрх хуулийн заалт болон бүсийн уралдаануудын зохион байгуулалтын хүрээнд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны “ДҮНЖИНГАРАВ-2026” хаврын хурдан морины уралдаан нь бүсийн уралдааны ангилалд хамаарахгүй ММСУХ-ны нэрэмжит уралдаанаар энэ жил зохион байгуулагдах юм.


Хэрэв “ДҮНЖИНГАРАВ-2026” хаврын уралдааныг Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаан болгох тохиолдолд дээр дурдсан дөрвөн бүсийн уралдааны аль нэг нь хуулийн дагуу зохион байгуулагдах боломжгүй болох нөхцөл үүсэхийг анхаарна уу.

Иймд эрхэм хүндэт уяачид Та бүхэн хуулийн холбогдох заалтыг зөвөөр ойлгон, дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсье.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 7 цагийн өмнө
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА 8 цагийн өмнө
Т.СУВД-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР ШАЛГАРЛАА 13 цагийн өмнө
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭ… 14 цагийн өмнө
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ 15 цагийн өмнө
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО З… 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 16 цагийн өмнө
"УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/16
ФИДЕ Б.МӨНГӨНЗУЛЫН ИХ МАСТЕР ЦОЛЫГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ 2026/10/16
ИРЭХ САРААС ТЭТГЭВЭР 100,000-300,000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ 2026/10/16
50 ЖИЛ ГАЦСАН ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТӨСЛИЙГ ОРОСЫН ЭРДЭМТЭД ДЭМЖЖЭЭ 2026/10/16
СҮХБААТАР ӨРТӨӨГӨӨР 27.1 МЯНГАН ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭЭ 2026/10/16
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЭНЭ САРЫН 21-НД БОЛНО 2026/10/16
“ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” ЦОГЦОЛБОРЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/10/15
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ 2026/10/15
Э.АМАРТҮВШИН ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОНУУДЫН ЧАНСААНЫ ТЭРГҮҮНД ХЭВЭЭР ҮЛДЛ… 2026/10/15
ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДЫГ ЦЭРЭГ ТАТЛАГААС ЧӨЛӨӨЛЖЭЭ 2026/10/15
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН СА… 2026/10/15
“ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА ХОЁР” — ХАЙР ДУРЛАЛЫГ ХӨГЖМӨӨР ӨГҮҮЛСЭН НЭГЭН ҮДЭ… 2026/10/15