АЗИЙН ЭЛСНИЙ НААДМААС Г.МОНГОЛЖИН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Admin
Өчигдөр

Хятад улсын хамгийн урд байрлах Хайнань үзэсгэлэнт арал дээр Азийн элсний спортын VI наадам үргэлжилж байна.

Энэхүү наадмын жиү-жицү бөхийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Г.Монголжин хүрэл медаль хүртлээ.Тэрээр эхний даваанд БНСУ-ын тамирчин Пак Жонхэг цэвэр (SUB) буулган авч, илт давуу ялалт байгуулсан юм. Хэдийгээр дараагийн барилдаандаа Арабын Нэгдсэн Эмират Улсын тамирчин Асма Алхосанид оноогоор ялагдсан ч, дагах барилдаандаа ялалт байгуулснаар медалийн төлөө өрсөлдөх эрхээ авч чадсан юм. Хүрэл медалийн төлөө Арабын Нэгдсэн Эмират Улсын тамирчин Хесса Алшамсиг яллаа.

Тус наадмыг сурвалжлахаар Азийн олон орны спортын сэтгүүл зүйн салбарын 1000 гаруй сэтгүүлч, сурвалжлагч, зураглаач, гэрэл зурагчид хүрэлцэн ирж, өөрийн болон бусад улсын тамирчдын уралдаан, тэмцээний мэдээ сурвалжлагыг цаг алдалгүй дамжуулах үүрэгтэй ажиллаж байна.

Эдгээр хүмүүсийг тав тухтай ажиллах бүх боломжийг Main Media Center (MMC) буюу мэдээллийн төв дээр бүрэн хангасан байдаг юм.

Энд өндөр хурдны интернэт, компьютерийг чөлөөтэй ашиглаж болохоос гадна тэмцээний талаарх бүх мэдээллийг дэлгэцээр авах ба үнэгүй автобус унаагаар бүх чиглэлд спортын уралдаан тэмцээнүүд хооронд хүргүүлэн сурвалжлах боломжтой.

Мөн энд сурвалжлага хийхэд хэрэгтэй бүх төрлийн Canon, Sony, Nikon зэрэг брендийн зургийн аппарат, камер, дуранг үнэгүй түрээсээр авч болох бөгөөд холоос онгоцоор чирч ирэх шаардлагагүй юм.

Спортын сэтгүүлчдийн авьяас чадварыг шалгасан бас нэгэн төрлийн уралдаан энэхүү ММС буюу мэдээллийн төв дээр өрнөж байдаг билээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШАХМАЛ ТҮЛШНИЙ БОРЛУУЛАЛТЫГ ИРЭХ САРААС ЭХЛҮҮЛНЭ 15 цагийн өмнө
НАМРЫН ШИНЭ УРГАЦ НИЙСЛЭЛИЙН ДАРААХ 18 ЦЭГТ ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА 16 цагийн өмнө
“ТӨВ АЗИЙН ОРГАНИК ФОРУМ БА ЭКСПО – 2026” БОЛНО 16 цагийн өмнө
БИОКОМБИНАТАД 280 ХҮҮХДИЙН ОРТОЙ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР … 16 цагийн өмнө
ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО 17 цагийн өмнө
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД ШАЛГА… 17 цагийн өмнө
АНУ СИРИ УЛСЫГ ТЕРРОРИЗМЫГ ДЭМЖИГЧ ОРНУУДЫН ЖАГСААЛТААС ХАСЛАА 19 цагийн өмнө
ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗРААС ЯВУУЛЫН ОФФИСООР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙН… 19 цагийн өмнө
АЗИЙН НААДМЫН БАГ ТАМИРЧДАД ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА 19 цагийн өмнө
ДУУЧИН ШАКИРА ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ӨРТСӨН БҮСҮҮДЭД ШИНЭ СУРГУУЛЬ БАРИНА 20 цагийн өмнө
ХСҮТ ДЭРГЭДЭЭ 100 ОРТОЙ “ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ“ БОЛЛОО 20 цагийн өмнө
15 АВТОМАШИН ЗЭРЭГ ЦЭНЭГЛЭХ “НОГООН ӨРТӨӨ” 32-ЫН ТОЙРОГТ НЭЭГДЛЭЭ. 20 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХЭД ЧИГЛЭСЭН САНХҮҮЖИЛТ 2 ТЭРБУМ АМ.ДОЛ… 20 цагийн өмнө
ОНЦГОЙГИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС 45 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОРО… 20 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ LORO PIANA КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ФРЕДЕРИК А… 20 цагийн өмнө
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН… 21 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙ ҮЙЛДВЭР ДОТООДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АВНА 21 цагийн өмнө
“БИОАНАГААХЫН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХӨГЖИЛ” ОЛОН УЛСЫН II ХУРАЛ УЛААНБААТАРТ … Өчигдөр
ИДЛЭГ ШОНХОР ШУВУУНЫ ОТГУУДЫГ БУУЛГАН, ГАДААДЫН ИРГЭДИЙГ БУЦААЖ БАЙНА Өчигдөр
ХУУРАМЧ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААР ЗҮҮЖ, ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОН 24 ЗӨРЧИЛ БҮ… Өчигдөр