БОКСЫН ӨСВӨРИЙН БАГ АЗИЙН АВАРГАД ОРОЛЦОХООР УЗБЕКИСТАН УЛСЫГ ЗОРИЛОО


Монголоос анх удаагаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор, хамтарсан бэлтгэл хийхээр Узбекистан улсыг зорилоо.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев өнгөрсөн онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ спортын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулж, энэ хүрээнд өсвөрийн боксчдын харилцан хамтарсан бэлтгэл сургуулилтыг зохион байгуулахаар тохирчээ.

Боксын өсвөрийн баг өмнө нь аливаа тэмцээн, уралдаанд оролцохдоо ар гэрээсээ санхүүгийн зардлаа бүрэн гаргадаг байжээ. Энэ нь эцэг, эх нь боломжтой айлын цөөн хүүхдүүд л хамрагдах, ур чадвартай ч санхүүгийн боломжгүй хүүхэд залуус оролцохгүй үлдэх зэрэг тохиолдол үүсдэг байв. Тэгвэл энэ удаа өсвөрийн 15 тамирчны зардлыг Ерөнхийлөгчийн спортын зөвлөх, хүүхдийн төлөө спортын байгууллагууд хамтран бүрэн хариуцаж, тамирчдын ар гэрт санхүүгийн дарамт учруулалгүй тэмцээндээ төвлөрөх, хүүхдүүдийн оролцоог бүрэн хангаж байгаагаараа онцлог юм.

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Биеийн тамир, спортын зөвлөх Ш.Амарсайхан ахалж, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Есүхэйбаатар, Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлага дор Монголын боксын өсвөр үеийнхний 15 тамирчин Узбекистан улсад хамтарсан бэлтгэлийг эхлүүлжээ.  Манай баг тамирчид тус улсын нийслэл Ташкент хотод тавдугаар сарын 1-15-ны өдрүүдэд болох өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 7 цагийн өмнө
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА 8 цагийн өмнө
Т.СУВД-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР ШАЛГАРЛАА 13 цагийн өмнө
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭ… 14 цагийн өмнө
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ 15 цагийн өмнө
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО З… 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 16 цагийн өмнө
"УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/16
ФИДЕ Б.МӨНГӨНЗУЛЫН ИХ МАСТЕР ЦОЛЫГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ 2026/10/16
ИРЭХ САРААС ТЭТГЭВЭР 100,000-300,000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ 2026/10/16
50 ЖИЛ ГАЦСАН ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТӨСЛИЙГ ОРОСЫН ЭРДЭМТЭД ДЭМЖЖЭЭ 2026/10/16
СҮХБААТАР ӨРТӨӨГӨӨР 27.1 МЯНГАН ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭЭ 2026/10/16
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЭНЭ САРЫН 21-НД БОЛНО 2026/10/16
“ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” ЦОГЦОЛБОРЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/10/15
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ 2026/10/15
Э.АМАРТҮВШИН ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОНУУДЫН ЧАНСААНЫ ТЭРГҮҮНД ХЭВЭЭР ҮЛДЛ… 2026/10/15
ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДЫГ ЦЭРЭГ ТАТЛАГААС ЧӨЛӨӨЛЖЭЭ 2026/10/15
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН СА… 2026/10/15
“ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА ХОЁР” — ХАЙР ДУРЛАЛЫГ ХӨГЖМӨӨР ӨГҮҮЛСЭН НЭГЭН ҮДЭ… 2026/10/15