АЗИЙН АВАРГУУДЫН ЛИГИЙН АВАРГА “ЧИНГИСИЙН ХҮЛЭГҮҮД” ЭХ ОРОНДОО ТОГЛОНО


Азийн клубүүдийн сагсан бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Basketball Champions League Asia-2026”-гийн хүрээнд Монголын лигийн 10 удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” буюу “Чингисийн Хүлэгүүд” баг өнөөдрөөс эхлэн гурван өдөр эх орондоо тоглох гэж байна. Өнөөдөр эхний тоглолт Улаанбаатар хотын “МБанк арена”-д 19:00 цагт эхлэх бөгөөд өрсөлдөгч нь Хонконгийн лигийн аварга “Сөүт Чайна атлетик” баг юм. Хоёр багийн эхний тоглолт Хонконгийн багийн талбайд болоход “Чингисийн Хүлэгүүд”-ийнхэн өрсөлдөгчөө 86:84-өөр буулган авсан байдаг. Харин энэ сарын 7-нд Тайванийн “Таоюань Пауйан Пайлотс”-ыг, 8-нд “Нью Тайпэй Кингз”-ийг талбайдаа хүлээн авна. “Чингисийн Хүлэгүүд”-ийн хувьд эхний гурван тоглолтоос нэг хожил, хоёр хожигдолтой яваа бөгөөд талбай дээрээ тоглох гурван тоглолтдоо бүгдэд нь хожсон тохиолдолд хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд өрсөлдөнө. 

“Чингисийн Хүлэгүүд” баг 2025 оны BCL Asia East тэмцээнд аваргын алтан медаль хүртэж, Азийн тавцанд Монголын сагсан бөмбөгийн нэр хүндийг шинэ түвшинд хүргэсэн билээ. Уг амжилтын үр дүнд 2026 оны BCL Asia тэмцээний үндсэн шатанд өрсөлдөх эрхээ авч, эх орондоо тоглох боломж бүрдсэн юм. Тэмцээний туршид “Нэг баг-Нэг Монгол” уриан дор Монголын бүх сагсан бөмбөг сонирхогчид, спортын хамт олон, залуус, хөгжөөн дэмжигчид нэгдэн “Чингисийн Хүлэгүүд” багийг дэмжихийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос уриаллаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 7 цагийн өмнө
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА 8 цагийн өмнө
Т.СУВД-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР ШАЛГАРЛАА 13 цагийн өмнө
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭ… 14 цагийн өмнө
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ 15 цагийн өмнө
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО З… 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 16 цагийн өмнө
"УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/16
ФИДЕ Б.МӨНГӨНЗУЛЫН ИХ МАСТЕР ЦОЛЫГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ 2026/10/16
ИРЭХ САРААС ТЭТГЭВЭР 100,000-300,000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ 2026/10/16
50 ЖИЛ ГАЦСАН ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТӨСЛИЙГ ОРОСЫН ЭРДЭМТЭД ДЭМЖЖЭЭ 2026/10/16
СҮХБААТАР ӨРТӨӨГӨӨР 27.1 МЯНГАН ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭЭ 2026/10/16
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЭНЭ САРЫН 21-НД БОЛНО 2026/10/16
“ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” ЦОГЦОЛБОРЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/10/15
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ 2026/10/15
Э.АМАРТҮВШИН ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОНУУДЫН ЧАНСААНЫ ТЭРГҮҮНД ХЭВЭЭР ҮЛДЛ… 2026/10/15
ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДЫГ ЦЭРЭГ ТАТЛАГААС ЧӨЛӨӨЛЖЭЭ 2026/10/15
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН СА… 2026/10/15
“ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА ХОЁР” — ХАЙР ДУРЛАЛЫГ ХӨГЖМӨӨР ӨГҮҮЛСЭН НЭГЭН ҮДЭ… 2026/10/15