МОНГОЛЫН ЖҮДОЧИД “ИХ ДУУЛГА” АНГИЛЛЫН ХОЁР ТЭМЦЭЭНЭЭС 11 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага Тажикстаны Душанбе, Казахстаны Астана хотод зохион байгуулсан “Их дуулга”-ын цуврал тэмцээнд оролцохдоо дөрвөн алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, нийт 11 медальтайгаар нутгийн зүг хүлгийн жолоо залж байна.  

Душанбегийн “Их дуулга”-аас манай таван тамирчин медаль хүртсэн бөгөөд 63 кг-ын жинд хосоороо финалдсан юм. Энэ нь 2022 онд Анталиягийн “Их дуулга”-ын 48 кг-ын жинд Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар финалд шалгарснаас хойш дөрвөн жилийн дараа хосоороо алтан медалийн төлөөх барилдаанд тунаж үлдсэн тохиолдол болов. Түүнчлэн 48 болон 63 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Анударь, Б.Ганхайч нар түрүүлснээр хоёр жил дараалан энэхүү тэмцээнээс алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэд нэг тэмцээнд хоёр жил дараалан түрүүлсэн анхны монгол эмэгтэй тамирчин болж байна. Эрэгтэйчүүдээс гавьяат тамирчин Ц.Цогтбаатар 2021, 2022 онд Тбилисийн “Их дуулга”-д дараалан түрүүлж байв.

 Тэгвэл Казахстаны Астана хотод болсон “Барыс Их дуулга”-д эрэгтэйчүүдээс Б.Сүхбат түрүүллээ. Ингэснээр тэр 2025 оны арваннэгдүгээр сард АНЭУ-ын Абу Даби хотод болсон “Их дуулга”-д Б.Гончигсүрэнг түрүүлснээс хойш эрэгтэйчүүдийн анхны алтан медалийг эх орондоо авчирлаа. Харин гавьяат тамирчин Л.Энхрийлэн 2026 он гарснаас хойш дөрвөн тэмцээнд шалгарахдаа хоёр алт, хоёр мөнгөн медалиар энгэрээ мялаав. Түүний хувьд хамгийн сүүлд Душанбегаас мөнгө, Астанагаас алтан медаль хүртлээ. 52 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер М.Нандин-Эрдэнэ хоёр “Их дуулга”-аас дараалан хүрэл медаль зүүв. Мөн 48 кг-д Г.Наранцэцэг мөнгө, 73 кг-д Л.Анхзаяа, +78 кг-д А.Адъяасүрэн хүрэл медалиар энгэрээ мялаасан юм. А.Адъяасүрэнгийн хувьд “Их дуулга”-аас гурав дахь медалиа авсан бөгөөд хоёр мөнгө, нэг хүрэлтэй боллоо. Монголын жүдочид багийн дүнгээр Тажикстанд гурав, Казахстанд дөрөвдүгээрт байрт шалгарсан амжилттайгаар Төв Азийн бүсэд болсон “Их дуулга”-ын цувралыг өндөрлүүлж байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 7 цагийн өмнө
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА 8 цагийн өмнө
Т.СУВД-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР ШАЛГАРЛАА 13 цагийн өмнө
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭ… 14 цагийн өмнө
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ 15 цагийн өмнө
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО З… 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 16 цагийн өмнө
"УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/16
ФИДЕ Б.МӨНГӨНЗУЛЫН ИХ МАСТЕР ЦОЛЫГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ 2026/10/16
ИРЭХ САРААС ТЭТГЭВЭР 100,000-300,000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ 2026/10/16
50 ЖИЛ ГАЦСАН ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТӨСЛИЙГ ОРОСЫН ЭРДЭМТЭД ДЭМЖЖЭЭ 2026/10/16
СҮХБААТАР ӨРТӨӨГӨӨР 27.1 МЯНГАН ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭЭ 2026/10/16
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЭНЭ САРЫН 21-НД БОЛНО 2026/10/16
“ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” ЦОГЦОЛБОРЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/10/15
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ 2026/10/15
Э.АМАРТҮВШИН ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОНУУДЫН ЧАНСААНЫ ТЭРГҮҮНД ХЭВЭЭР ҮЛДЛ… 2026/10/15
ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДЫГ ЦЭРЭГ ТАТЛАГААС ЧӨЛӨӨЛЖЭЭ 2026/10/15
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН СА… 2026/10/15
“ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА ХОЁР” — ХАЙР ДУРЛАЛЫГ ХӨГЖМӨӨР ӨГҮҮЛСЭН НЭГЭН ҮДЭ… 2026/10/15