“SINOSURE” КОРПОРАЦИ БАГАНУУРТ НҮҮРС-ПИРОЛИЗЫН ҮЙЛДВЭР БАРИХ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭВ


“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай БНХАУ-ын “Sinosure” корпорацийн Шаньси муж дахь салбарын Дэд Ерөнхийлөгч Чэн Ган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Багануурын уурхайг түшиглэн хэрэгжүүлэх нүүрс-пиролизын үйлдвэр барих төслийн явц, хамтын ажиллагаа болон санхүүжилтийн боломжийн талаар санал солилцов.

 Уг төсөл нь:

  • Хүрэн нүүрсийг гүн боловсруулж “хөх нүүрс” буюу хагас кокс үйлдвэрлэнэ
  •  Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулна
  • Түүхий нүүрсний хэрэглээг орлох шинэ шийдэл болно
  • Нүүрс-химийн боловсруулах үйлдвэрлэлийн шинэ суурийг тавина
  • Уул уурхайгаас нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл рүү шилжих стратегийн чухал алхам болно

Төслийн хүрээнд олон улсын лабораторид туршилтын бүтээгдэхүүнд шинжилгээ хийж байгаа бөгөөд ойрын хугацаанд EPC гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж, барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

“Sinosure” корпорацийн зүгээс төслийн санхүүжилтийн эрсдэлийг бууруулах, экспортын зээлийн даатгалын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЕСДҮГЭЭР САРД ЦАСТАЙ, БОРООТОЙ, ШОРООН ШУУРГАТАЙ 12 цагийн өмнө
НӨХӨН СЭРГЭЭГДЭХ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР МОНГОЛЫН НООС, НООЛУУРЫГ ОНЦЛОВ 13 цагийн өмнө
НҮҮРСНЭЭС ШАТАХУУН ГАРГАН АВАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ ЭХЭЛН… 13 цагийн өмнө
ХБНГУ-ЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА 13 цагийн өмнө
1,600 ХҮН 360 ТОНН ЖИНТЭЙ ХИРОСАКИ ЦАМХГИЙГ ТАТАН ХӨДӨЛГӨЖЭЭ 14 цагийн өмнө
50 ОРТОЙ ХОЁР ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА 15 цагийн өмнө
ТОЛГОЙТЫН ГОЛ ДАГУУ 2.2 КМ ҮЕРИЙН ДАЛАН СУВАГ БАРИЛАА 15 цагийн өмнө
ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН ДАРУЙД ЗЭЭЛИЙН ОНОО ШИНЭЧЛЭГДДЭГ БОЛЛОО 15 цагийн өмнө
МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН 12 ТАМИРЧНЫ НЭРИЙГ ЗАРЛАЛАА 15 цагийн өмнө
ОРМУЗЫН ХООЛОЙД ТҮР КОРИДОР БАЙГУУЛАХ ТОХИРОЛЦООНД ХҮРЧЭЭ 15 цагийн өмнө
ӨМНӨГОВЬ АЙМАГ ОЮУТНУУДДАА ЗОРИУЛАН 11 ДАВХАР ДОТУУР БАЙР БАРЬЖЭЭ 15 цагийн өмнө
ЕВРО-5 АИ92 ШАТАХУУНЫ ҮНЭ ДАХИН 300-500 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ 17 цагийн өмнө
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭКСПОРТЫН ХЭТИЙН ТӨЛВИ… 17 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ II ШАТНЫ БҮРТГЭЛ ЕСДҮГЭЭР САРЫН 3-НД ЭХ… 17 цагийн өмнө
ТӨМӨР ЗАМЫН СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДЭД САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭВ 17 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 2 ДУГААР СУРГУУЛЬ АНХНЫ "GOOGLE" ЖИШИГ СУРГУУЛЬ БОЛОВ 17 цагийн өмнө
ШАХМАЛ ТҮЛШНИЙ БОРЛУУЛАЛТЫГ ИРЭХ САРААС ЭХЛҮҮЛНЭ Өчигдөр
НАМРЫН ШИНЭ УРГАЦ НИЙСЛЭЛИЙН ДАРААХ 18 ЦЭГТ ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА Өчигдөр
“ТӨВ АЗИЙН ОРГАНИК ФОРУМ БА ЭКСПО – 2026” БОЛНО Өчигдөр
БИОКОМБИНАТАД 280 ХҮҮХДИЙН ОРТОЙ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР … Өчигдөр