ШАТРЫН СПОРТЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МАРГААШ ЭХЭЛНЭ


Монгол Улс анх удаа шатрын спортын Ази тивийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж байна. Тэмцээн 5-р  сарын 29-нөөс 6-р сарын 7-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ нь Азийн тивийн аварга шалгаруулах нээлттэй ангиллын 21 дэх удаагийн, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн тэмцээн юм. Монголын шатрын холбоо нь Азийн шатрын холбоо болон Олон улсын шатрын холбооны нэрийн өмнөөс энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнд 27 орны 248 тамирчин оролцохоос эмэгтэй 101, эрэгтэй 147 тамирчин байна. Гадаадаас 172 тамирчин хүрэлцэн иржээ.

Өнгөрсөн жил АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар Азийн шатрын холбооноос энэхүү томоохон тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авсан байна.

Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн нь дэлхий эрэмбээр хоёрдугаарт бичигддэг том тэмцээн юм. Ирэх 6 дугаар сарын 4-ний өдөр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Аркадий Дворкович болон Казахстаны тэрбумтан, шатрын зүтгэлтэн Тимур Турлов нар Монгол Улсад хүрэлцэн ирэхээр болсон.

“Тэмцээний бэлтгэл 2-3 сар үргэлжилж байна. Тэмцээн зохион байгуулах газар болон тамирчдын байрлах газар, тусгай шаардлагын дагуу дөрвөөс дээш одтой зочид буудалд тэмцээнийг зохион байгуулах зэрэг шалгуур ёсоор бэлтгэлээ бүрэн хангасан байна.

Цаашид олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулах бүрэн боломжтой болсонд баяртай байна” гэж Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Гүнбаяр ярилаа.  

Тэмцээн Швейцарь системийн 9 өргөөр, классик цагийн хяналттайгаар явагдана. Тоглогчдод эхний 40 нүүдэлд 90 минут, дараа нь тоглолтоо дуусгахад 30 минут олгох бөгөөд эхний нүүдлээс эхлэн нүүдэл бүрд 30 секундийн нэмэгдэл цаг тооцогдох юм. Техник технологийн хувьд шатрын холбоо нь шууд дамжуулалтын 100 ширхэг төхөөрөмжтэй болсноор тэмцээний үр дүнг дэлхийн бүх улсад шууд дамжуулах боломж бүрджээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 7 цагийн өмнө
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА 8 цагийн өмнө
Т.СУВД-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР ШАЛГАРЛАА 13 цагийн өмнө
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭ… 14 цагийн өмнө
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ 15 цагийн өмнө
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО З… 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 16 цагийн өмнө
"УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/16
ФИДЕ Б.МӨНГӨНЗУЛЫН ИХ МАСТЕР ЦОЛЫГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ 2026/10/16
ИРЭХ САРААС ТЭТГЭВЭР 100,000-300,000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ 2026/10/16
50 ЖИЛ ГАЦСАН ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТӨСЛИЙГ ОРОСЫН ЭРДЭМТЭД ДЭМЖЖЭЭ 2026/10/16
СҮХБААТАР ӨРТӨӨГӨӨР 27.1 МЯНГАН ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭЭ 2026/10/16
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЭНЭ САРЫН 21-НД БОЛНО 2026/10/16
“ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” ЦОГЦОЛБОРЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/10/15
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ 2026/10/15
Э.АМАРТҮВШИН ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОНУУДЫН ЧАНСААНЫ ТЭРГҮҮНД ХЭВЭЭР ҮЛДЛ… 2026/10/15
ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДЫГ ЦЭРЭГ ТАТЛАГААС ЧӨЛӨӨЛЖЭЭ 2026/10/15
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН СА… 2026/10/15
“ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА ХОЁР” — ХАЙР ДУРЛАЛЫГ ХӨГЖМӨӨР ӨГҮҮЛСЭН НЭГЭН ҮДЭ… 2026/10/15