МЭРИЛИН МОНРОГИЙН 100 НАСНЫ ОЙГООР МЯНГА ГАРУЙ ХҮН ЦУГЛАЖ ГИННЕСИЙН АМЖИЛТЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖЭЭ


Домогт жүжигчин, загварын бэлгэ тэмдэг Мэрилин Монрогийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүнийг дуурайн хувцасласан 1000 гаруй шүтэн бишрэгч тусгай арга хэмжээнд оролцож дээд амжилтыг эвджээ.  Тодруулбал, 1,037 хүн Мэрилин Монро шиг хувцаслан цугларч, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Өмнөх  амжилтаар 2020 онд Австралийн Брайтон хотод ердөө 254 хүн цугларч байсан бөгөөд энэ удаагийн үйл ажиллагаа тэрхүү амжилтыг дөрөв дахин хол давжээ. Шүтэн бишрэгчдийн цугларалт Палм Спрингс хотын төвд байрлах, уран барималч Сьюард Жонсоны бүтээсэн найм гаруй метр өндөртэй аварга том "Forever Marilyn" хөшөөний доор зохион байгуулагджээ. Тэд Монрогийн алдарт шаргал үс, улаан уруулын будаг, цагаан даашинз зэрэг танигдсан төрхийг нь дуурайн хувцаслаж, түүний амьдрал, урлагийн өвийг хүндэтгэн дурссан байна. Тэдний зарим нь жүжигчний киноны алдарт дүрүүдийг дахин бүтээж, гэрэл зураг авахуулан баярын уур амьсгалыг бүрдүүлжээ. Мэрилин Монро 1926 оны зургаадугаар сарын 1-нд төрсөн бөгөөд 1950-иад оны Холливудын хамгийн алдартай оддын нэг болсон юм. Тэрээр Gentlemen Prefer Blondes, The Seven Year Itch, Some Like It Hot зэрэг кинонуудаараа дэлхий даяар алдаршсан билээ. Түүний мэндэлсний 100 жилийн ойтой холбоотой арга хэмжээнүүд АНУ болон бусад оронд зохион байгуулагдсан бөгөөд шүтэн бишрэгчид нь Монрог зөвхөн кино урлагийн од төдийгүй 20-р зууны соёлын хамгийн нөлөө бүхий бэлгэ тэмдгүүдийн нэг хэмээн үнэлдэг билээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Монрогийн дүр төрх, загварын хэв маяг, кино урлагт үлдээсэн өв нь түүнийг нас барснаас хойш хэдэн арван жилийн дараа ч дэлхийн соёлын салшгүй хэсэг хэвээр үлдээжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 2026/11/13
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/11
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29