ДАШТ-ИЙГ СУРВАЛЖИЛАХ МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД


Манай гарагийн спортын хамгийн нүсэр тэмцээн болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх хугацаа ойртсоор. Ердөө 3-хан хоногийн дараа буюу 2026 оны зургадугаар сарын 11-нд 23 дахь удаагийн хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) эхлэх нь. Бүтэн 37 хоногийн турш дэлхий даяараа Хойд Америк руу хараагаа билчээж, чихээ тавина.

Анх удаагаа гурван улсад (АНУ, Мексик, Канад) болох, анх удаагаа 48 орны шигшээ баг оролцох, мөн анх удаагаа 104 тоглолт (рекорд) явагдах энэхүү ДАШТ-ийг 5,8 тэрбум хүн телевизээр үзэх урьдчилсан тооцоо гараад байна.

Манай Монголын хөлбөмбөг сонирхогчид MME international Sports Mongolia-гийн албан ёсны эрхээр МҮОНТ, Боловсрол, Сүлд, NTV гэсэн дөрвөн телевизээр ДАШТ-ээ үзэх юм.  Харин Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-гийн мандатаар ДАШТ зохиогдох гурван улс, тоглолтууд болох 16 хот, цэнгэлдэхэд ажиллах эрхийг Монголоос, Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос анх удаа хоёр сэтгүүлч авлаа.  FIFА-гийн зүгээс тавигддаг мэргэжлийн маш өндөр шаардлага, шалгуур, сорилт, болзлыг ханган "Таван цагариг"-ийн Ц.Энхтүвшин гурав дахиа хөлбөмбөгийн ДАШТ-ийг сурвалжлах болсон билээ.

МССХ-ны Дэд ерөнхийлөгч, фото сэтгүүлч Ч.Ганбат ДАШТ-ий сонин содон, ховор агшинг буулгах анхны монгол гэрэл зурагчин болох хүндтэй, хариуцлагатай үүрэг гүйцэтгэхээр дуран авай, "зэр зэвсгээ" бэлдэн, бэлэн болж буй.  FIFA World Cup 2026-ын эрхийг авахад туслалцаа үзүүлсэн Монголын хөлбөмбөгийн холбооны хамт олонд талархал илэрхийлье.


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 7 цагийн өмнө
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА 8 цагийн өмнө
Т.СУВД-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР ШАЛГАРЛАА 13 цагийн өмнө
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭ… 14 цагийн өмнө
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ 15 цагийн өмнө
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО З… 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 16 цагийн өмнө
"УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/16
ФИДЕ Б.МӨНГӨНЗУЛЫН ИХ МАСТЕР ЦОЛЫГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ 2026/10/16
ИРЭХ САРААС ТЭТГЭВЭР 100,000-300,000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ 2026/10/16
50 ЖИЛ ГАЦСАН ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТӨСЛИЙГ ОРОСЫН ЭРДЭМТЭД ДЭМЖЖЭЭ 2026/10/16
СҮХБААТАР ӨРТӨӨГӨӨР 27.1 МЯНГАН ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭЭ 2026/10/16
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЭНЭ САРЫН 21-НД БОЛНО 2026/10/16
“ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” ЦОГЦОЛБОРЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/10/15
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ 2026/10/15
Э.АМАРТҮВШИН ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОНУУДЫН ЧАНСААНЫ ТЭРГҮҮНД ХЭВЭЭР ҮЛДЛ… 2026/10/15
ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДЫГ ЦЭРЭГ ТАТЛАГААС ЧӨЛӨӨЛЖЭЭ 2026/10/15
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН СА… 2026/10/15
“ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА ХОЁР” — ХАЙР ДУРЛАЛЫГ ХӨГЖМӨӨР ӨГҮҮЛСЭН НЭГЭН ҮДЭ… 2026/10/15