САУДЫН АРАБЫН ХУНТАЙЖ ИХ-7 ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООС ТАТГАЛЗАВ


Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж бөгөөд ерөнхий сайд Мухаммед бен Сальман Аль Сауд Их-7 бүлгийн дээд хэмжээний уулзалтын ажлын арга хэмжээнд оролцохыг урьсан Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны урилгыг хүлээн аваагүй байна. Макронд илгээсэн захидалдаа хунтайж урилга илгээсэнд талархал илэрхийлээд, өмнө нь төлөвлөсөн арга хэмжээний улмаас оролцох боломжгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр хоёр улсын стратегийн харилцааны ач холбогдлыг онцлон тэмдэглэж, дээд хэмжээний уулзалтад амжилт хүссэн байна. Их-7 бүлгийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 15-17-нд Францын Эвиан ле Бэнд болно. Макроны мэдээлснээр, дээд хэмжээний уулзалтаар Ормузын хоолойг тойрсон асуудал, Ираны цөмийн болон пуужингийн хөтөлбөр, Ираны эсрэг явуулж буй АНУ, Израилын дайн бусад орны эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ оны тавдугаар сард Францын шүүх Саудын Арабын нэртэй сэтгүүлч Жамаль Хашшогийн 2018 онд амиа алдсан хэргээр Аль Саудын эсрэг хэрэг үүсгээд байгаа билээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ… 6 цагийн өмнө
“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ НАЙМДУГААР САРЫН 21-23-НД БОЛНО 7 цагийн өмнө
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХОЛБООТОЙ САНАЛ ГОМДОЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ 9 цагийн өмнө
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ ЭНЭ САРД ЭХЭЛНЭ 9 цагийн өмнө
АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ШИНЭЧИЛСЭН ТАРИФ НАЙМДУГААР САРЫН 1-НЭЭС … 12 цагийн өмнө
“ЦЭНГЭГ ТУУЛ-ЦЭВЭР ОРЧИН” АЯНЫ ХҮРЭЭНД 6.3 ТОНН ХОГ ЦЭВЭРЛЭЖЭЭ 12 цагийн өмнө
“ИРГЭН ТӨВТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-Т ЯВУУЛЫН ОФФИС АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ 12 цагийн өмнө
ДОНАЛД ТРАМП, ВОЛОДИМИР ЗЕЛЕНСЬКИЙ НАР УУЛЗАНА 12 цагийн өмнө
МОНГОЛЫН ЦИРКЧИД ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛИАС АЛТАН ЦОМ ГАРДЛАА 12 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ 2026.08.10-23 НИЙ ӨДРҮҮДЭД E-MONGOLIA СИСТЕМЭЭР ЯВ… 12 цагийн өмнө
МОНГОЛЫГ ЗОРИХ ЖУУЛЧДЫН ТОО 19 ХУВИАР ӨСӨВ: ГОВЬ, ХӨВСГӨЛ, АЛТАЙН БҮСИ… Өчигдөр
НИЙГМИЙН ДААТГАЛЫН УЛАМЖЛАЛТ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, ТЭТГЭВРИЙН МӨНГӨН ХУ… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН … Өчигдөр
ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД ИХДЭЭ ГУРВАН ЦАГ УНТДАГ БОЛСНОО ХУВААЛЦСАН НЬ ШҮҮМЖ… 2026/07/24
THE MONGOLZ ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ АНХНЫ ТОГЛОЛТОО ӨНӨӨДӨР ХИЙНЭ 2026/07/24
ДЭЛХИЙН 32 ОРНЫ ШИЛДЭГ СУРАГЧИД ОРОЛЦДОГ ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМП… 2026/07/24
МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ӨВИЙН ХОРООНЫ ЧУУЛГАНД ГИШҮҮНИЙ ХУВИАР АНХ УДАА ОРО… 2026/07/24
ОЙРЫН ХОНОГУУДАД УУЛАРХАГ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО 2026/07/24
1-Р ХАВЬТЛЫН 12 ИРГЭНИЙ PCR ШИНЖИЛГЭЭ СӨРӨГ ГАРЛАА 2026/07/24
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛД ОРОЛЦ… 2026/07/24