ХИЙМЭЛ ОЮУНААС БОЛЖ ХЯТАДЫН ИХ СУРГУУЛИУД 12 МЯНГАН МЭРГЭЖЛИЙГ ХАСЖЭЭ


Хятадын их сургуулиуд хиймэл оюун ухаан амьдралд нэвтэрч байгаатай холбогдуулан сургалтын хөтөлбөрүүддээ томоохон шинэчлэл хийж буйг Southern China Morning Post хэвлэл мэдээлжээ.

БНХАУ-ын боловсролын яамны мэдээллээр, 2021-2025 оны хооронд тус улсад нийт бакалаврын зэргийн 12.2 мянган хөтөлбөрийг түр зогсоосон эсвэл хаасан байна. Мөн хугацаанд 10.2 мянган шинэ хөтөлбөрийг нээжээ.  Хүмүүнлэгийн ухаан, урлаг, гадаад хэл, менежментийн чиглэлийн сургалтын хөтөлбөрүүд гол төлөв хасагдсан байна. Эдгээр чиглэлийн мэргэжилтнүүдийн нөөц их байгаагаас гадна хиймэл оюун ухаан, технологи идэвхтэй нэвтэрч байгаа энэ цаг үед хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт нь буурсан байна.  Мөн хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал их сургуулиудын сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийхэд нөлөөлжээ. Хятадын эрх баригчдын мэдээллээр, залуусын дунд ажилгүйдлийн түвшин 16 хувьтай байгаа нь боловсролын систем дэх дарамтыг нэмэгдүүлж байна. Стратегийн технологийн салбарт чиглэсэн шинэ мэргэжлүүд хөдөлмөрийн зах зээл дээр түрэн орж ирж байгаа аж. Тухайлбал, Хятадын их сургуулиуд “биежсэн хиймэл оюун ухаан” гэгдэх хөтөлбөрийг нэвтрүүлж эхэлжээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 2026/11/13
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/11
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29