КРИШТИАНУ РОНАЛДУ: БИДНИЙ ХҮССЭН ШИГ ЭХЛЭЛ БАЙГААГҮЙ Ч ЮУ Ч ДУУСААГҮЙ БАЙНА

Admin
Өчигдөр

Португалын шигшээ багийн ахлагч Криштиану Роналду Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) хэсгийн эхний тоглолтын дараа хөгжөөн дэмжигчиддээ хандан урам зориг өгсөн мэдэгдэл хийлээ.

Португалын шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо БНА Конго улсын багийн эсрэг хийж, 1-1 харьцаатайгаар гэнэтийн тэнцээ авсны дараа тэрбээр өөрийн албан ёсны сошиал хуудсуудаараа дамжуулан ийн хэлжээ. 

"Бидний хүссэн шиг эхлэл байгаагүй ч юу ч дуусаагүй байна. Толгойгоо өргөн дараагийн тоглолтондоо анхаарлаа хандуулцгаая" хэмээн бичжээ.

АНУ-ын Хьюстон хотын "NRG" цэнгэлдэх хүрээлэнд болсон тус тоглолтод Португалын баг илт давуу тоглох хүлээлттэй байсан ч Конгогийн баг хүчтэй эсэргүүцэл үзүүлж, оноо хуваасан юм. Энэхүү тоглолт нь Роналдугийн хувьд карьерынх нь 6 дахь ДАШТ гэдгээрээ түүхэн амжилт болж байгаа бөгөөд тэрбээр талбайд 90 минутын турш тоглосон ч гоол оруулж амжаагүй байна. Тоглолтын дараа түүнийг болон Португалын багийг чиглэсэн шүүмжлэлүүд сошиал орчинд хүчтэй өрнөсөн бөгөөд үүнд Sports Illustrated зэрэг спортын томоохон хэвлэлүүд Тьерри Анри зэрэг алдартай мэргэжилтнүүдийн шүүмжлэлийг онцлон  мэдээлжээ. Гэсэн хэдий ч Роналдугийн зүгээс багийнхаа уур амьсгалыг өргөж, дараагийн шатанд анхаарлаа хандуулахыг уриалсан байна.Португалын шигшээ баг хэсгийн дараагийн тоглолтоо Бостон хотод Шотландын багийн эсрэг хийхээр бэлтгэлдээ гараад байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 7 цагийн өмнө
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА 8 цагийн өмнө
Т.СУВД-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР ШАЛГАРЛАА 13 цагийн өмнө
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭ… 14 цагийн өмнө
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ 15 цагийн өмнө
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО З… 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 16 цагийн өмнө
"УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/16
ФИДЕ Б.МӨНГӨНЗУЛЫН ИХ МАСТЕР ЦОЛЫГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ 2026/10/16
ИРЭХ САРААС ТЭТГЭВЭР 100,000-300,000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ 2026/10/16
50 ЖИЛ ГАЦСАН ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТӨСЛИЙГ ОРОСЫН ЭРДЭМТЭД ДЭМЖЖЭЭ 2026/10/16
СҮХБААТАР ӨРТӨӨГӨӨР 27.1 МЯНГАН ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭЭ 2026/10/16
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЭНЭ САРЫН 21-НД БОЛНО 2026/10/16
“ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” ЦОГЦОЛБОРЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/10/15
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ 2026/10/15
Э.АМАРТҮВШИН ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОНУУДЫН ЧАНСААНЫ ТЭРГҮҮНД ХЭВЭЭР ҮЛДЛ… 2026/10/15
ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДЫГ ЦЭРЭГ ТАТЛАГААС ЧӨЛӨӨЛЖЭЭ 2026/10/15
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН СА… 2026/10/15
“ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА ХОЁР” — ХАЙР ДУРЛАЛЫГ ХӨГЖМӨӨР ӨГҮҮЛСЭН НЭГЭН ҮДЭ… 2026/10/15