ОХУ ТҮЛШНИЙ ХЯМРАЛЫН УЛМААС ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ЭКСПОРТЫГ БҮРЭН ХОРИГЛОХООР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА


Оху дотоодын зах зээл дэх түлшний хомсдол, үнийн өсөлтийг тогтворжуулах зорилгоор дизель түлшний экспортыг бүрэн хориглох асуудлыг засгийн газрын түвшиндээ яаралтай авч хэлэлцэж эхэлжээ. Оху-ын шадар сайд александр новак ерөнхийлөгч владимир путинтай хийсэн уулзалтын үеэр дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс дизель болон керосины экспортод хориг тавих, эсвэл татварын зохицуулалт хийх хувилбаруудыг боловсруулж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрбээр одоогийн нөхцөл байдлыг "амаргүй, гэхдээ хяналтад байгаа" гэж тодорхойлжээ. Украины талаас оху-ын төв хэсэгт байрлах газрын тос боловсруулах хэд хэдэн томоохон үйлдвэрт дроноор цуврал цохилт өгсөний улмаас энэ сарын бензин, шатахуун үйлдвэрлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад даруй 25 хувиар буурсан байна. Түлшний нийлүүлэлт тасалдсаны улмаас оху-ын хэд хэдэн бүс нутагт борлуулалтын хязгаарлалт хийж эхэлсэн бөгөөд аннексилогдсон крымд хувь хүмүүст түлш худалдаалахыг бүрэн зогсоож, штс-уудад урт дараалал үүсжээ. Эрх баригчдын зүгээс үүнийг "зориудын хомсдол, хэт их эрэлт үүсгэхгүй байх түр зуурын зохицуулалт" гэж тайлбарлаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 2026/11/13
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/11
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29