2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭДҮТЭН ХӨТӨЛБӨРӨӨР 510 МЯНГАН ХҮҮХЭД СУРАЛЦЖЭЭ


Боловсролын сайд Л.Энх-Амгалан Нийслэлийн боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээний хүрээнд нийслэлийн дүүргүүдэд гурван өдөр ажилласан. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн боловсролын салбарын төлөөлөлтэй уулзлаа. Эдгээр дүүргийн зарим сургууль сургалтын үйл ажиллагаандаа цахим сургалтын арга барилыг хэдийн нэвтрүүлсэн сайн жишээ олон байгааг дурдлаа.      23 дугаар сургууль 2015 оноос эхлэн цахим шилжилтийг хэрэгжүүлж эхэлсэн. Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалтад онол, дүрмийн хичээлүүдийг цахимжуулж, танхимын хичээлээр зөвхөн ярианы дадлага, хэлэлцүүлэг явуулах "Тонгоруу сургалтын арга зүй"-н загварыг туршжээ.  Мөн 50 дугаар сургуулийн багш нар шинээр контент бэлтгэхийн зэрэгцээ medle.mn платформын бэлэн хичээлүүдийг ашиглан сургалтаа удирджээ. Ингэснээр хүүхэд бүртэй тулж ажиллах, хоцрогдлыг арилгахад зарцуулах багшийн сул цагийг 30 гаруй хувиар нэмэгдүүлж, хяналтыг сайжруулсан байна. 2025–2026 оны хичээлийн жилд PEARSON англи хэлний хөтөлбөрөөр 424 мянган суралцагч суралцсан. Эдүтэн математикийн цахим хөтөлбөрөөр дамжуулан 1–6 дугаар ангийн бүх сурагч, 7–9 дүгээр ангийн сурагчид сонголтоор хэрэглэж, нийт хамрагдсан хүүхдийн тоо 510 мянгад хүрсэн байна. LEARNETIC дижитал интерактив сурах бичгийг 1–5 дугаар ангийн сурагчид ашиглаж, нийт 12 мянган дасгал, даалгаврыг ажиллах боломжтой болжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 9 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 10 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 10 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 10 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 10 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 10 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 10 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06