НЭГ ХҮҮХЭД ӨДӨРТ ХОЁРООС ДЭЭШ МОРЬ УНАХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОДОГ


Үндэсний их баяр наадам ойртож буйтай холбогдуулан Хүүхэд, гэр бүл, хамгааллын ерөнхий газраас хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон сүүлийн жилүүдийн ослын тоон мэдээллийг нэгтгэн гаргажээ. Тодруулбал, он гарснаас хойш долдугаар сарын 1-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 243 хурдан морины уралдаанд 5714 хүүхэд оролцжээ. Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө зохион байгуулахаар төлөвлөсөн аймаг, бүсийн 26 уралдааныг таслан зогсоожээ.  Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хамгааллын газрын дарга Л.Бадамцэцэг “Хүүхэд хамгааллын тухай хуульд нэг хүүхэд нэг өдөрт хоёроос дээш удаа уралдаанд оролцохыг хориглодог. Хурдан морины ажил нь хүүхдэд маш хүнд хөдөлмөрт тооцогддог. Тиймээс нэг хүүхэд нэг өдөрт хоёроос дээш морь унахгүй байх хуулийн зохицуулалтыг мөрдөн ажиллаж байна” гэлээ. Дашрамд дурдахад, 2023 онд улсын хэмжээнд 353 уралдаанд 11207 хүүхэд оролцож, 464 хүүхэд мориноос унажээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болсон нэг, нас барсан дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна. 2024 онд 388 уралдаанд 11723 хүүхэд оролцож, 212 хүүхэд мориноос унасан байна. Үүнээс 87 хүүхэд хөнгөн, таван хүүхэд хүнд гэмтэл авч, дөрвөн хүүхэд сунгаа, бэлтгэл, ахуйн орчинд мориноос унаж нас баржээ. Харин 2025 онд 613 уралдаанд 12202 хүүхэд оролцож, 343 хүүхэд мориноос унасан байна. Үүнээс 250 хүүхэд бэртэл гэмтэлгүй, 88 хүүхэд хөнгөн, таван хүүхэд хүнд гэмтэл авсан байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН ДАРУЙД ЗЭЭЛИЙН ОНОО ШИНЭЧЛЭГДДЭГ БОЛЛОО 10 минутын өмнө
МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН 12 ТАМИРЧНЫ НЭРИЙГ ЗАРЛАЛАА 20 минутын өмнө
ОРМУЗЫН ХООЛОЙД ТҮР КОРИДОР БАЙГУУЛАХ ТОХИРОЛЦООНД ХҮРЧЭЭ 25 минутын өмнө
ӨМНӨГОВЬ АЙМАГ ОЮУТНУУДДАА ЗОРИУЛАН 11 ДАВХАР ДОТУУР БАЙР БАРЬЖЭЭ 38 минутын өмнө
ЕВРО-5 АИ92 ШАТАХУУНЫ ҮНЭ ДАХИН 300-500 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ 1 цагийн өмнө
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭКСПОРТЫН ХЭТИЙН ТӨЛВИ… 2 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ II ШАТНЫ БҮРТГЭЛ ЕСДҮГЭЭР САРЫН 3-НД ЭХ… 2 цагийн өмнө
ТӨМӨР ЗАМЫН СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДЭД САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭВ 2 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 2 ДУГААР СУРГУУЛЬ АНХНЫ "GOOGLE" ЖИШИГ СУРГУУЛЬ БОЛОВ 2 цагийн өмнө
ШАХМАЛ ТҮЛШНИЙ БОРЛУУЛАЛТЫГ ИРЭХ САРААС ЭХЛҮҮЛНЭ 20 цагийн өмнө
НАМРЫН ШИНЭ УРГАЦ НИЙСЛЭЛИЙН ДАРААХ 18 ЦЭГТ ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА 20 цагийн өмнө
“ТӨВ АЗИЙН ОРГАНИК ФОРУМ БА ЭКСПО – 2026” БОЛНО 21 цагийн өмнө
БИОКОМБИНАТАД 280 ХҮҮХДИЙН ОРТОЙ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР … 21 цагийн өмнө
ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО 21 цагийн өмнө
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД ШАЛГА… 21 цагийн өмнө
АНУ СИРИ УЛСЫГ ТЕРРОРИЗМЫГ ДЭМЖИГЧ ОРНУУДЫН ЖАГСААЛТААС ХАСЛАА 23 цагийн өмнө
ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗРААС ЯВУУЛЫН ОФФИСООР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙН… 23 цагийн өмнө
АЗИЙН НААДМЫН БАГ ТАМИРЧДАД ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА Өчигдөр
ДУУЧИН ШАКИРА ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ӨРТСӨН БҮСҮҮДЭД ШИНЭ СУРГУУЛЬ БАРИНА Өчигдөр
ХСҮТ ДЭРГЭДЭЭ 100 ОРТОЙ “ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ“ БОЛЛОО Өчигдөр