“МОНГОЛ НААДАМ: МОРИН ЭРДЭНЭ“ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ


Монгол үндэсний их баяр наадам, "Дэлхийн адууны өдөр"-ийг тохиолдуулан Монголын Үндэсний музей "МОНГОЛ НААДАМ: МОРИН ЭРДЭНЭ" тусгай үзэсгэлэнг өчигдөр нээсэн. Тус үзэсгэлэнд Монголын Үндэсний музей, Архивын ерөнхий газрын сан хөмрөг болон Талын язгууртан сангийн цуглуулгаас дээжлэсэн адууны соёл, үндэсний их баяр наадамтай холбоотой археологийн ховор олдвор, архивын баримт бичиг, гэрэл зураг, дүрс бичлэг, адууны сан судар зэрэг 300 гаруй үзмэр багтаж байна.              Үзэсгэлэнг Монголын Үндэсний музейн захирал, доктор Д.Отгонсүрэн нээлээ. Тэрээр хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдрийг тэмдэглэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2025 оны 79 дүгээр чуулганы тогтоол гарч, Монгол Улсын Засгийн газрын 100 дугаар тогтоолын дагуу 2026 оноос эхлэн жил бүрийн долоодугаар сарын 11-13-ны өдрүүдийг "Дэлхийн адууны өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр батламжилсан. Энэ нь монгол адуу, адууны өв соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулах түүхэн ач холбогдолтой үйл явдал болж буйг онцлон тэмдэглэв.

Тус үзэсгэлэнг Архивын ерөнхий газар, Талын язгууртан сан хамтран зохион байгуулж байгаа билээ.  Архивын ерөнхий газрын дарга хууль зүйн ухааны доктор Л.Нямгэрэл, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Дулам нар мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэв. "Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн 2026 оны 7 дугаар сарын 8-наас 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй ажиллана.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БҮГД НАЙРАМДАХ СЕНЕГАЛ УЛСЫН НДИОБ ХОТЫН ДАРГА ОУМАР БА-ТАЙ УУЛЗЛАА 16 цагийн өмнө
ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАР ЗҮРХ УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/08/21
БОНН ХОТ УЛААНБААТАРЫН УНДНЫ УСНЫ ЧАНАР, ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛД ХАМ… 2026/08/21
ПУТИН УКРАИНЫ ХАЛДЛАГАД СҮЙДСЭН БАЙГУУЛАМЖУУДЫГ СЭРГЭЭН БОСГОХ ҮҮРЭГ Ө… 2026/08/21
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕР АШИГЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 2026/08/21
"ТАТАХ ХҮЧ" БҮТЭЭЛЭЭ СОР17-ЫН ТАЛБАЙГААС ТАТЖЭЭ 2026/08/21
47 ВАГОН АИ-92 БЕНЗИН ИРЖ БАЙНА 2026/08/21
ОРОН СУУЦ ЗАХИАЛСАН ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ААН-ҮҮДИЙГ БҮРЭН ШАЛГАЖ ХАРИУЦ… 2026/08/21
COP17 ТАЛУУДЫН БАГА ХУРЛЫН ҮР ДҮНД 1.29 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУ… 2026/08/21
ДЭЛХИЙН II ДАЙНЫ ҮЕИЙН “SLOVENAC” ХӨЛГИЙН ҮЛДЭГДЭЛ ИЛ ГАРЧЭЭ 2026/08/21
“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ 2026/08/21
ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI ИХ НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧИД КИРГИЗСТАН УЛСЫ… 2026/08/21
ХОТЫН ДАРГА НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ УЛААНБААТАРТ ЭХЭЛЛЭЭ 2026/08/21
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/21
ЖҮДО БӨХИЙН ӨСВӨРИЙН ДАШТ-ЭЭС Ж.ЭНХТӨР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/08/21
110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА 2026/08/21
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС COP17 ХУРАЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛА… 2026/08/20
ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС ЭРТНИЙ ЗОСОН ЗУРАГ БҮХИЙ ШИНЭ ХУНХ ИЛРҮҮЛЛЭЭ 2026/08/20
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ДУУСАХАД ГУРАВ ХОНОГ ҮЛДЛЭЭ 2026/08/20
COP17-ЫН 4 ДАХЬ ӨДӨР КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТ, ШОРООН БА ЭЛСЭН ШУУРГА, БЭЛ… 2026/08/20