ЖҮДО:Ц.Цогтбаатар Дэлхийн аварга боллоо


Узбек улсын нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдаж буй  Жүдо бөхийн ДАШТ-ий гурав дахь өдрийн хамгийн сүүлийн барилдаан дөнгөж сая боллоо. Өнөөдөр эргтэйчүүдийн 73 кг-д хүч үзсэн манай бөх “Токио-2020” олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар Дэлхийн аварга боллоо.

Манай бөх нэгийн даваанд Израилийн залуу бөх И.Левинийг цэвэр, дараа нь Румыний А.Сулкаг хоёр вазаригаар цэвэр, шөвгийн наймд Канадын А.Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, шилдэг дөрөвт үлдсэн.

Тэрбээр өнгөрсөн жил Токиогийн олимпод энэ бөхийг мөн өчих мэхээр ялж, хүрэл медаль хүртсэн билээ.

Манай бөх хагас шигшээд Италийн бөх, өнгөрсөн жилийн дэлхийн дэд аварга, Европын аварга М.Ломбардог вазаригаар буулган авч, дэлхийн медальтан болох нь тодорхой болсон юм.

Ингээд аваргын алтан медалийн төлөө Японы аварга Хашимотог "Вазари" үнэлгээгээр ялж Дэлхийн аваргын тав дахь түрүүг эх орондоо авч ирлээ. 

Өмнө нь Х.Цагаанбаатар (2009), М.Уранцэцэг (2013), Г.Болдбаатар (2014), Д.Сумъяа (2017) нар дэлхийн аварга болж байлаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ХАМГААЛАЛТЫН СУВАГ, ДАЛАН БАРИНА 2 цагийн өмнө
СУМ ДУНДЫН АХЛАХ СУРГУУЛЬ БАЙГУУЛЖ, СУРАГЧДЫН МЭДЛЭГИЙН ХОЦРОГДЛЫГ НӨХ… 2 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРЛӨГӨӨР ЭЛЭГ, ХООЛ БОЛОВСРУУЛАХ ӨВЧЛӨЛ ӨНДӨР ИЛЭРЛЭЭ 2 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛГИЙГ ТӨРӨӨС УРЬДЧИЛЖ ОЛГОХ САН БАЙГУУЛАХ САНАЛ ДЭВШҮҮЛЛ… 2 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ АРМЕНИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВАГАН ХАЧАТУРЯНТАЙ УУЛ… 6 цагийн өмнө
ОРОС, БНАСАУ ТУМАННАЯ ГОЛ ДЭЭГҮҮР ХОЁР ОРНЫГ ХОЛБОСОН АВТО ЗАМЫН ГҮҮР… 6 цагийн өмнө
ОРОСОД ГЕОРГИЙН ТУУЗ ТАРААХ АЯН ЭХЭЛЛЭЭ 7 цагийн өмнө
НАТО-ГИЙН ЦӨМИЙН ЧАДАВХИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ МАКРОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОСЫН ТАЛ … 7 цагийн өмнө
КРЕМЛЬ ПУТИН, ЗЕЛЕНСКИЙ НАРЫН УУЛЗАЛТЫН НӨХЦЛИЙГ НЭРЛЭЖЭЭ 7 цагийн өмнө
ЯПОН: АЖИЛ ГОРИЛОГСОД AI АВАТАРТАЙ ЯРИЛЦДАГ БОЛЖЭЭ 7 цагийн өмнө
ЭРЭЛЧ НОХДЫГ ХАР ТАМХИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛЭХ ЧИГЛЭ… 7 цагийн өмнө
ИРГЭДИЙН ЗЭЭЛ 17.7% ӨСЛӨӨ 7 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ АСТАНА ХОТЫН ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ “ALEM.AI” ТӨВД … 8 цагийн өмнө
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА “ЦӨСНИЙ ЗАМЫН СОРОНЗОН МЭС ЗАСАЛ” ЭМЧИЛГЭЭГ АМЖИ… 8 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН ГРААШИЙГ БУУЛГАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА 8 цагийн өмнө
1-Р ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ХИЛИЙН ЦЭРЭГ БОЛОН ДОТООДЫН ЦЭРЭГТ ТАТНА 8 цагийн өмнө
ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ЗОГСООЛОО 8 цагийн өмнө
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШ… Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН УНДНЫ УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ТОГТВОРТОЙ ХАНГАХ “ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР… Өчигдөр
HERMES BIRKIN ЦҮНХИЙГ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА Өчигдөр