ДОПИНГ ИЛЭРСЭН ДАРААХ ЗУРГААН БӨХ В СОРЬЦОО ШИНЖЛҮҮЛЭХ БОЛ БҮХ ЗАРДЛАА ӨӨРӨӨ ХАРИУЦНА


Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага болон Монголын Үндэсний Бөхийн Холбоонд ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry – IDAS)-ээс 2026 оны аймаг, дүүргийн баяр наадмын үеэр авсан допингийн шинжилгээний лабораторийн хариуг ирүүлжээ.

Лабораторийн шинжилгээний дүнгээр дараах үндэсний бөхчүүдийн сорьцод хориотой бодис илэрсэн байна. Үүнд:

  • Баянмөнхийн Батжаргал (Говьсүмбэр аймгийн баяр наадам);
  • Санжсүрэнгийн Амарсанаа (Налайх дүүргийн баяр наадам);
  • Төрмөнхийн Төгсдөлгөөн (Өмнөговь аймгийн баяр наадамд);
  • Мягмарын Тэгшбаяр (Төв аймгийн баяр наадам);
  • Мөнхбаярын Өсөхбаяр (Төв аймгийн баяр наадам);
  • Мөнхбаярын Даваадэмбэрэл (Төв аймгийн баяр наадам)

Тамирчдад лабораторийн шинжилгээний дүнгийн талаар албан ёсоор мэдэгдсэн бөгөөд Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу В сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхтэй. Хэрэв В сорьцын шинжилгээ А сорьцын шинжилгээний үр дүнг баталгаажуулсан, эсхүл В сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй тохиолдолд үр дүнгийн удирдлагын ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Мөн тухайн тамирчин шинжилгээ хийлгэхтэй холбоотой бүх зардлыг өөрөө хариуцан, сорьцод ДНХ-ийн шинжилгээ хийлгүүлж, уг сорьц нь өөрөөс нь авсан биологийн дээж мөн эсэхийг тогтоолгох хүсэлт гаргах боломжтой.

Үр дүнгийн удирдлагын ажиллагааны явцад тухайн тамирчны гаргасан тайлбар, эмчилгээний зориулалтаар хэрэглэсэнтэй холбоотой эмнэлгийн бичиг баримт, эмчийн жор, Эмчилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл (TUE)-тэй холбоотой баримт болон бусад нотлох баримтыг Допингийн эсрэг үндэсний дүрэм, Дэлхийн Допингийн эсрэг код болон холбогдох олон улсын стандартын дагуу үнэлж, эцсийн шийдвэрийг гаргана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 6 цагийн өмнө
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА 7 цагийн өмнө
Т.СУВД-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР ШАЛГАРЛАА 13 цагийн өмнө
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭ… 13 цагийн өмнө
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ 15 цагийн өмнө
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО З… 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 15 цагийн өмнө
"УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/16
ФИДЕ Б.МӨНГӨНЗУЛЫН ИХ МАСТЕР ЦОЛЫГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ 2026/10/16
ИРЭХ САРААС ТЭТГЭВЭР 100,000-300,000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ 2026/10/16
50 ЖИЛ ГАЦСАН ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТӨСЛИЙГ ОРОСЫН ЭРДЭМТЭД ДЭМЖЖЭЭ 2026/10/16
СҮХБААТАР ӨРТӨӨГӨӨР 27.1 МЯНГАН ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭЭ 2026/10/16
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЭНЭ САРЫН 21-НД БОЛНО 2026/10/16
“ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” ЦОГЦОЛБОРЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/10/15
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ 2026/10/15
Э.АМАРТҮВШИН ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОНУУДЫН ЧАНСААНЫ ТЭРГҮҮНД ХЭВЭЭР ҮЛДЛ… 2026/10/15
ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДЫГ ЦЭРЭГ ТАТЛАГААС ЧӨЛӨӨЛЖЭЭ 2026/10/15
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН СА… 2026/10/15
“ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА ХОЁР” — ХАЙР ДУРЛАЛЫГ ХӨГЖМӨӨР ӨГҮҮЛСЭН НЭГЭН ҮДЭ… 2026/10/15