ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Admin
1 цагийн өмнө

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод 8-р сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Тэмцээнийг Монголын Волейболын Холбоо Зүүн Азийн Волейболын Холбооны албан ёсны эрхийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд бүс нутгийн хамгийн өндөр өрсөлдөөнтэй волейболын тэмцээнүүдийн нэг бөгөөд Монгол Улс энэ тэмцээнийг тав дахь удаагаа зохион байгуулж байна.

Энэ удаагийн тэмцээнд Азийн төдийгүй дэлхийн волейболын хүчирхэг төлөөлөл болсон БНХАУ, Япон, БНСУ тэргүүтэй бүс нутгийн өндөр чансаатай үндэсний шигшээ багууд болон Монгол, Тайвань, Хонконг, Макаогийн Азийн бүс нутгийн шилдэг үндэсний шигшээ багууд аваргын төлөө өрсөлдөнө. 

Манай улс өмнө нь 2000, 2008, 2015, 2017 онуудад Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай. Энэ хугацаанд Монголын эмэгтэй шигшээ баг 2000 онд мөнгөн медаль, 2008 онд хүрэл медаль хүртэж байсан бол эрэгтэй шигшээ баг 2015, 2017 онд дараалан дөрөвдүгээр байр эзэлж байв. Зохион байгуулагчдын онцолж буйгаар, энэ удаагийн тэмцээн нь Монголын волейболын спортын хөгжилд шинэ үеийг эхлүүлэхийн зэрэгцээ олон улсын тэмцээн зохион байгуулах чадавхыг бататгах стратегийн ач холбогдолтой юм.

Эх орондоо зохион байгуулж буй энэхүү тэмцээнд оролцох Монгол Улсын Үндэсний шигшээ баг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэл сургуулилтаа эхлүүлээд байна. Энэ удаагийн бүрэлдэхүүний онцлог нь гадаадын мэргэжлийн лигүүдэд амжилттай тоглож буй Монголын шилдэг тамирчид болох Т.Хангал, Ж.Энх-Эрдэнэ, Б.Баярсайхан, М.Уранбаяр нар Үндэсний шигшээ багтаа эргэн нэгдэж буй явдал юм. Ингэснээр гадаадын мэргэжлийн лигүүдэд тоглож буй шилдэг тамирчдаа нэгтгэсэн Монголын Үндэсний шигшээ эх орныхоо нэрийн өмнөөс хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнээрээ талбайд гарах юм.

Волейболын спорт бол бүх насныхан хамтдаа үзэж, хамтдаа мэдэрч, хамтдаа тоглож, хичээллэж болдог хамгийн хүртээмжтэй спортын нэг. Энэхүү тэмцээн нь Азийн шилдэг багуудын тоглолтыг эх орондоо үзэж, Үндэсний шигшээ багаа гэр бүл, найз нөхдийн хамт дэмжих ховор боломжийг спорт сонирхогчдод олгож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
BTS БҮТЭЭЛҮҮДЭЭ ГРЭММИЙН ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗЛАА 1 цагийн өмнө
ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБ… 1 цагийн өмнө
Ч.РЕНЧИНДОРЖИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 3 цагийн өмнө
БНХАУ-ЫН АРДЫН ЧӨЛӨӨЛӨХ АРМИ БАЙГУУЛАГДСАНЫ 99 ЖИЛИЙН ОЙН ХҮЛЭЭН АВАЛТ… 3 цагийн өмнө
НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛСЫН БААЗУУДАД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН УРЬДЧИЛСАН … 4 цагийн өмнө
Б.ПҮРЭВДАГВА: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙН ХҮРЭЭНД НИЙСЛЭЛД 573 ТӨСӨЛ, АРГА … 4 цагийн өмнө
“АНХААРАЛ ХАРИУЦЛАГА, ЭРСДЭЛГҮЙ ОРЧИН“ АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
Д.ЦЭРЭНТОГТОХЫН БАРИЛДАХ ЭРХИЙГ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ 4 цагийн өмнө
" ШАТАХУУН ӨӨРӨӨ ҮЙЛДВЭРЛЭГЧ " УЛС БОЛЖ БАЙЖ СЭТГЭЛ АМАР СУУХ БАЙХ 4 цагийн өмнө
МОНГОЛ-ОРОСЫН ХИЛИЙГ ХАМТРАН ШАЛГАХ АЖИЛ 85 ХУВЬТАЙ БАЙНА 4 цагийн өмнө
“ХАР ЖАГСААЛТ”-ЫГ ЦЭГЦЛЭХ ХУГАЦААТАЙ ҮҮРГИЙГ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГАД Ө… 5 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ОЛИМПИАДЫН ХҮРЭЭНД ГАРСАН ЗАРДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ ӨГӨХ… 5 цагийн өмнө
Б.ЭНХ-ОРГИЛ: АВАРГЫН БҮСЭЭ ХАМГААЛНА ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙНА Өчигдөр
SINGLE’S INFERNO ШОУНЫ ОРОЛЦОГЧ LEE GWANHEE, YU SIEUN НАР ҮЕРХЭЖ БАЙГА… Өчигдөр
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 960 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ СУРГУУЛЬ БАРИГДАЖ ДУУСЛАА Өчигдөр
БОЛОВСРОЛЫН ТЭГШ БУС БАЙДЛЫГ АРИЛГАХАД ЗОРИУЛАН 1000 IPAD НИЙЛҮҮЛНЭ Өчигдөр
ОЛОН НИЙТИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ БУЙ, НИЙГМИЙН СҮЛЖЭЭН ДЭХ ХУУРАМЧ ХАЯГУУДЫГ Ц… Өчигдөр
“СМАРТ СЭЛБЭ СИТИ”-Г ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ХҮРГЭХ ХҮРЭЭНД МКВ-ИЙН ҮНИЙГ БУУЛ… Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙН БАМБАРУУШ, ХАЛИУН БУГЫГ АГНАН, ТЭЭВЭРЛЭСЭН ЭТГЭЭДИЙГ СА… Өчигдөр
ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД НЭВТРҮҮЛЭХ ХАМТ… Өчигдөр