ТРИАТЛОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ


Монгол Улсын аварга шалгаруулах триатлоны тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр болж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ оролцон, тамирчин, дасгалжуулагч, шүүгчид болон тэмцээнийг зохион байгуулагчдад амжилт хүслээ. ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нээлтэд хэлсэн үгэндээ: Монголын триатлоны спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, насны ангилал, төрөл тус бүрээр тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулагдан, оролцогчдын хүрээ өргөжиж, тамирчдын олон улсын түвшинд өрсөлдөх чадвар тасралтгүй дээшилж байгааг онцлов.

Тэрбээр тус тэмцээн нь улсын аварга тамирчдыг тодруулахаас гадна олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөх шилдэг тамирчдыг сонгон шалгаруулах, үндэсний шигшээ багийн нөөц, залгамж халааг бэлтгэх, “Лос Анжелес-2028” олимпын наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Триатлон нь усанд сэлэлт, дугуйн спорт, гүйлт гэсэн гурван төрлийг хослуулсан, тамирчнаас тэсвэр хатуужил, сахилга бат, хурд хүч, сэтгэлзүйн бэлтгэл болон уралдааны зөв тактик шаарддаг олимпын спортын төрөл юм. Тус спорт нь иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг дэмжихийн зэрэгцээ хүүхэд, залуучуудыг спортоор дамжуулан төлөвшүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.

Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллаж буй Монголын триатлоны холбоо, шүүгчид, зохион байгуулагчид, дэмжигч байгууллагууд болон сайн дурын ажилтнуудад Төрийн нарийн бичгийн дарга талархал илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 6 цагийн өмнө
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА 7 цагийн өмнө
Т.СУВД-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР ШАЛГАРЛАА 13 цагийн өмнө
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭ… 13 цагийн өмнө
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ 15 цагийн өмнө
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО З… 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 15 цагийн өмнө
"УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/16
ФИДЕ Б.МӨНГӨНЗУЛЫН ИХ МАСТЕР ЦОЛЫГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ 2026/10/16
ИРЭХ САРААС ТЭТГЭВЭР 100,000-300,000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ 2026/10/16
50 ЖИЛ ГАЦСАН ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТӨСЛИЙГ ОРОСЫН ЭРДЭМТЭД ДЭМЖЖЭЭ 2026/10/16
СҮХБААТАР ӨРТӨӨГӨӨР 27.1 МЯНГАН ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭЭ 2026/10/16
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЭНЭ САРЫН 21-НД БОЛНО 2026/10/16
“ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” ЦОГЦОЛБОРЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/10/15
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ 2026/10/15
Э.АМАРТҮВШИН ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОНУУДЫН ЧАНСААНЫ ТЭРГҮҮНД ХЭВЭЭР ҮЛДЛ… 2026/10/15
ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДЫГ ЦЭРЭГ ТАТЛАГААС ЧӨЛӨӨЛЖЭЭ 2026/10/15
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН СА… 2026/10/15
“ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА ХОЁР” — ХАЙР ДУРЛАЛЫГ ХӨГЖМӨӨР ӨГҮҮЛСЭН НЭГЭН ҮДЭ… 2026/10/15