БНХАУ “ЧОНО” НЭРТЭЙ РОБОТЫГ МОНГОЛ УЛСТАЙ ХАМТАРСАН СУРГУУЛИЛТАД АШИГЛАЖЭЭ

Admin
1 цагийн өмнө

Өнгөрсөн зургаадугаар сард болж өнгөрсөн “Талын түнш-2026” нэртэй Монгол-Хятадын хамтарсан цэргийн сургуулилтад Хятадын талаас робот ашигласан тухай мэдээлж байсан. Тэгвэл Хятадын талаас ашигласан энэхүү роботыг “Чоно” гэдэг бөгөөд дөрвөн дугуйтай Nvidia AS2-W хөдөлгүүртэй аж. Бартаат замд зориулагдсан энэхүү роботыг хүчирхэг хиймэл оюун ухаанаар тоногложээ. Энэхүү робот чонын жин нь 25 кг бөгөөд 150 кг ачааны даацтай Ачаагүйгээр нэг удаа цэнэглээд ойролцоогоор 30 км зам туулах бол 16 кг хүртэлх ачаатай 25 км зам туулна. Бартааны тухайд 45 хэмийн налуутай 80 см өндөр саадыг туулах чадалтай. Шороо, усны хамгаалалттай энэхүү робот нь шороо, усны хамгаалалттай, -20 хэмээс 55 хэм хүртэлх температурт саадгүй ажиллана. Хүчирхэг хиймэл оюуны ачаар уг робот секундэд триллион үйлдэл хийх чадвартай аж.  Монгол Улстай хамтарсан цэргийн сургуулилтад зэвсэгжүүлэн ашигласан нь батлан хамгаалах салбарт ажиллах боломжтойг харуулсан. Түүнчлэн БНХАУ-ын Батлан хамгаалах яам үүнийг зэвсэглэлд нэвтрүүлэх боломжийг судалж байгаа аж. “Робот чоно”-ыг Хятад улс бүрэн хөгжүүлж дуусаагүй байгааг мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНХАУ “ЧОНО” НЭРТЭЙ РОБОТЫГ МОНГОЛ УЛСТАЙ ХАМТАРСАН СУРГУУЛИЛТАД АШИГЛ… 1 цагийн өмнө
960 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ НИЙСЛЭЛИЙН 30 ДУГААР СУРГУУЛИЙГ 10 ДУГААР … 1 цагийн өмнө
КИЕВ ОРОСЫН WILDBERRIES ЦАХИМ ДЭЛГҮҮРИЙН АГУУЛАХУУДЫГ БӨМБӨГДСӨӨР БАЙН… 4 цагийн өмнө
Т.ДАВААДАЛАЙ НАРТ ХОЛБОГДОХ 5.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВЛИГЫН ХЭРГИЙГ ПРОКУ… 4 цагийн өмнө
БНСУ-ЫН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ХАЛУУН ӨДӨР ТОХИОЖЭЭ 5 цагийн өмнө
ЭРЧИМ ХҮЧНИЙ НАЙДВАРТАЙ БАЙДАЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ ДЭД БҮТЦИЙГ ОЮУ ТОЛ… 5 цагийн өмнө
ТҮР ХАМГААЛАХ БАЙРАНД БАЙГАА ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ ХЭВИЙН БАЙДАЛД ОРТОЛ … 5 цагийн өмнө
АРД АЮУШИЙН ГУДАМЖНААС САППОРО ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН ХУЧИЛТЫН АЖИЛ 80 ХУВ… 5 цагийн өмнө
НАЙМДУГААР САРААС ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТ МӨРДӨГДӨНӨ 5 цагийн өмнө
COP17 | ГАМШГААС ХАМГААЛАХ ТАКТИКИЙН ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИ… 6 цагийн өмнө
НАЙМДУГААР САРЫН ГУРВАН, ДӨРВӨНИЙ БЭЭЖИН, СӨҮЛ, ТОКИО ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ… Өчигдөр
УУЛЧИН Г.ӨСӨХБАЯР, Б.ДЭМБЭРЭЛ НАР ХАН ТЭНГЭР ОРГИЛД ГАРЛАА Өчигдөр
ПУТИН: ЭРТ, ОРОЙ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ УКРАИН БАРУУН ХЭСГЭЭ АЛДАНА Өчигдөр
АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТ “ВИЗИЙН БОНД” ТУРШИЛТЫН ХӨТӨЛБӨРӨӨ ҮРГЭЛЖЛҮҮ… Өчигдөр
ТРИАТЛОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
П.ЦЭЛМЭГ ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА БОЛЖЭЭ Өчигдөр
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО Өчигдөр
ӨНӨӨДӨР ШАТАХУУНЫ АСУУДЛААР ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖААР БАЙГУУЛАГДСАН Ш… Өчигдөр
ҮЕРИЙН ЭРСДЭЛД ӨРТСӨН ИРГЭДИЙГ АЮУЛГҮЙ БҮСЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ Өчигдөр
ДУЛААНЫ АЛДАГДАЛГҮЙ АЙЛ ӨРХҮҮДИЙГ ҮЕ ШАТТАЙГААР ХИЙН ХАЛААЛТАД ШИЛЖҮҮЛ… 2026/07/31