МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД БОЛЛОО


 Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форумын бэлтгэл ажлыг хэлэлцэх уулзалт 2026 оны 7-р сарын 30-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөххот хотод боллоо.

Уулзалтад Монголын талаас Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц, дэд Ерөнхийлөгч Г.Байгалмаа нар оролцов. Харин Хятадын талаас Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Олон улсын харилцааны албаны дэд дарга Ли Хао, тус албаны газрын дарга Жан Елян, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгч Юань Юн, Гадаад сурталчилгааны газрын дарга Гүе Жоншан, дэд дарга Гэрэлт, Өвөр Монголын Өдрийн сонины “Солонго” мэдээллийн төвийн хэлтсийн дарга, орчуулагч Б.Хурц нар оролцлоо.

Уулзалтын үеэр талууд форумын хөтөлбөр, оролцогчдын бүрэлдэхүүн, салбар хэлэлцүүлэг, хамтарсан сурвалжилга болон зохион байгуулалтын асуудлаар санал солилцов.

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форумыг 2026 оны 9 сарын 7-ноос 13-ны хооронд Хөххотод зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн уулзалтын үеэр МСНЭ-ийн төлөөлөгчид Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Одон” телевизээр зочилж, тус байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Их хурлын гишүүд юу хэлэв ... 8 цагийн өмнө
"ХЯТАД УЛСЫГ ТАНИН МЭДЭХ" ӨВӨР МОНГОЛЫН XIV СОЁЛЫН ӨДРҮҮД УЛААНБААТАРТ… 11 цагийн өмнө
АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦЫН САНХҮҮЖИЛТИЙГ 2027 ОНЫ ТӨСВӨӨС ГАРГАНА 14 цагийн өмнө
НАЛАЙХ-ТЭРЭЛЖИЙН ТӨЛБӨР АВАХ ЦЭГИЙГ ЦОНЖИНБОЛДОГ РУУ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ 14 цагийн өмнө
ДОРНОД АЙМАГТ ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН ӨРӨМДЛӨГ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ 15 цагийн өмнө
“АЙЧИ–НАГОЯА 2026” НААДМААС С.ЖАМБАЛЖАМЦ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 15 цагийн өмнө
ЗӨРЧИЛ ГАРГАСАН 94 ГАДААДЫН ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАЖЭЭ 2026/09/19
МОРИНГИЙН ДАВАА ЧИГЛЭЛИЙН 1.5 КМ ШИНЭ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО 2026/09/19
МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРҮҮД ЭХЭЛЖ БАЙНА 2026/09/19
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОНО 2026/09/19
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА УБЦТС ТӨХК-ИЙН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНУУ… 2026/09/19
“ЯПОН-МОНГОЛЫН САСАКАВА” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ОЮУТНУУД БАТЛАМ… 2026/09/18
ИХ-УУЛ СУМАНД ГАРСАН ТҮЙМРИЙН УЛМААС 1.4 ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ 2026/09/18
БНСУ ОРМУЗЫН ХООЛОЙ РУУ ЦЭРЭГ ИЛГЭЭХГҮЙ 2026/09/18
“ОЮУ ТОЛГОЙ”-Н ОРЛОГО 5.5$ ТЭРБУМД ХҮРЧЭЭ 2026/09/18
АЙЧИ-НАГОЯ 2026: САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ ТАЙВАНИЙН БАГТ ХО… 2026/09/18
МОНГОЛЫН ЗАЛУУС "WORLDSKILLS SHANGHAI 2026" ТЭМЦЭЭНД 12 МЭРГЭЖЛЭЭР ӨРС… 2026/09/18
"ФЕНТАНИЛ ТАРИАНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ 20-НООС НЭМЭГДҮҮЛНЭ" 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРЛӨӨР МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛО… 2026/09/18
“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ“-ИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВЫГ ТАВИЛАА 2026/09/18