НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРОН ИЛЭРЛЭЭ


Германы стратегийн ач холбогдол бүхий Лейпциг олон улсын нисэх буудал дээр тэсрэх төхөөрөмжөөр тоноглогдсон дрон илэрсэн нь Европын аюулгүй байдлын шинэ түвшний эрсдэлийг харуулсан хэрэг боллоо. Германы эрх баригчид уг хэргийг “улсын дэд бүтэц, тээврийн аюулгүй байдалд чиглэсэн ноцтой халдлага” байж болзошгүй гэж үзэн мөрдөн шалгалтыг холбооны прокурорын байгууллагад шилжүүлээд байна.  Уг дроныг Лейпциг нисэх буудлын өмнөд зурвасын ойролцоо илрүүлж, бөмбөг устгах тусгай алба аюулгүй болгожээ. Мэргэжлийн түвшинд суурилуулсан тэсрэх бодис  байсан бөгөөд хэрэв дэлбэрсэн бол хүний амь нас, нисэх буудлын үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй байсныг мөрдөн шалгагчид онцолсон байна. Лейпциг нисэх буудал нь Европын хамгийн том ачаа тээврийн нэг бөгөөд DHL-ийн олон улсын төв, мөн Украинд чиглэсэн логистик болон НАТО-гийн зарим ачаа тээврийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Иймээс энэ газарт гарсан хэрэг нь зөвхөн Германы бус, Европын стратегийн дэд бүтцийн аюулгүй байдлын асуудал болж байна. Германы Дотоод хэргийн сайд Александр Добриндт уг явдлыг аюулын шинэ түвшин хэмээн тодорхойлж, ашигласан төхөөрөмж нь өндөр түвшний техникийн бэлтгэлтэйгээр бүтээгдсэн байгааг мэдэгджээ. Эрх баригчид одоогоор ямар нэгэн этгээдийг албан ёсоор баривчлаагүй байгаа ч энэ хэргийг гадаад улсын оролцоотой “заналхийлэл” байх магадлалтай гэсэн хувилбараар шалгалт үргэлжилж байна. Энэхүү хэрэг нь 2024 онд Лейпцигийн нисэх буудал дээр ачааны илгээмжид нуусан шатамхай төхөөрөмжөөс гал гарсан, мөн Европын хэд хэдэн улсад логистикийн сүлжээг онилсон хорлон сүйтгэх ажиллагааны дараах хамгийн ноцтой тохиолдлуудын нэг гэж шинжээчид үзэж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЯСНЫ ЭДИЙГ СЭРГЭЭГЧ НАНО МАТЕРИАЛЫГ ГАРГАН АВЧЭЭ Өчигдөр
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР ТАМИРЧДАД ДОПИНГИЙН БОДИС ХУДАЛДСАНЫГ ШҮҮХ ТОГ… Өчигдөр
НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛЫН САНТАЙ "FISSURE PLAYGROUND-3" ТЭМЦЭЭНД МА… Өчигдөр
УКРАИНЫ ДРОН ОРОСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ҮЙЛДВЭРТ ЦОХИЛТ ӨГЧЭЭ Өчигдөр
БНХАУ-ТАЙ ХОЛБОГДДОГ 11 БООМТЫГ ТҮР ХААНА Өчигдөр
ИРЭХ ГУРВАН САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ Өчигдөр
БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖ… Өчигдөр
Г.ГҮНБИЛЭГ МОРЬТ ХАРВААНЫ АВАРГА БОЛЛОО Өчигдөр
МОНГОЛД АНХ УДАА ШӨНИЙН МАРАФОН ЗОХИОН БАЙГУУЛНА Өчигдөр
“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ 65 ТЭРБУМ ИЕНИЙ ЗЭЭЛЭЭР ӨРГӨТГӨНӨ Өчигдөр
МОНГОЛ, ФРАНЦ, ТАЙВАНИЙН ЭМЧ НАР ХАМТРАН 30 ХҮҮХДЭД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ Өчигдөр
ТАСГАНЫ ОВООНД ЦАХИЛГААН МАШИН ЦЭНЭГЛЭХ ӨРТӨӨ БАЙГУУЛЛАА Өчигдөр
Д.ТРАМПЫН ХӨРӨГТЭЙ НЭГ АМ.ДОЛЛАРЫН ЗООС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ЗАРАГДАЖ Д… 2026/09/03
ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ 600 ГАРУЙ НЭГЖИД ЗОХИОН БАЙГУУЛНА 2026/09/03
Б.СЭМЖИДМАА: ЕБС-ИЙН ЗАХИРЛУУДАД АЖЛЫН НӨХЦӨЛИЙГ ДЭМЖИХ НӨҮТБҮҮК ОЛГОЛ… 2026/09/03
УКРАИНЫ 8,670 ДРОН МОСКВА БОЛОН МОСКВА МУЖИЙГ ЧИГЛЭН НИСЖЭЭ 2026/09/03
“ДЦС-V” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 16% БАЙНА 2026/09/03
ӨСВӨРИЙН БАДМИНТОНЧИД ГУРВАН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ 2026/09/03
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ОКТАНЫ ТОО СТАНДАРТАД НИЙЦЭЖ БАЙГААГ БАТАЛГААЖУУЛЖЭ… 2026/09/03
ЭНЭ САРД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУВААРЬ 2026/09/03