ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар НИТХ-ын 2025 оны 25/29 дүгээр тогтоолоор баталсан журмын зарим заалтыг хүчингүй болголоо.

Аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж байсан нийт 152 бүртгэлээс 103-ыг нь хүчингүй болгож, хуулиар зохицуулагддаг 49 бүртгэлийг хэвээр үлдээжээ. Өмнө нь эдгээр баримт бичгийг бүрдүүлэхэд 70-90 хоног шаарддаг байсан нь худалдаа, үйлчилгээ эрхлэхэд хүндрэл үүсгэдэг байсан байна. Харин бүртгэлийг цөөлснөөр үйлчилгээ илүү хялбар, шуурхай болох нөхцөл бүрдэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Саяхан дэлхийн 80 гаруй хотыг хамарсан “Гэнэтийн амьдралаа өөрчлөх боломжийг тооцоолох” судалгааны үр дүнг уншсан. Улаанбаатар хот тус жагсаалтын сүүл хэсэгт бичигдсэн байсан. Тиймээс бодлого тодорхойлогчийн хувьд иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд ямар арга хэмжээ авч болох талаар байнга эрэлхийлдэг. Үүний нэг нь “Чөлөөлье” үндэсний аян юм. 

Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг хүчингүй болгосноор иргэд болон бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа хөнгөвчилж, амьдралын чанарт эерэг өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэллээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШАХМАЛ ТҮЛШ ХҮРГЭЖ ӨГӨӨД ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ЗУРГИЙГ НЬ АВЧ АШИГЛАЖ БАЙ… 26 минутын өмнө
ӨВӨР МОНГОЛЫН XIV ДЭХ УДААГИЙН СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН НЭЭЛТ БОЛЛОО 34 минутын өмнө
ХОТЫН АЛБАН ТАТВАРЫГ БУУРУУЛАХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ НИТХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ 38 минутын өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР “ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ"-ӨӨР АЖИЛЛАНА 52 минутын өмнө
МОНГОЛЫН ГУРВАН МЭРГЭН БУУЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 10 МЕТРИЙН ХИЙН ГАР БУУНЫ Т… 58 минутын өмнө
ЗЭРЛЭГ БӨХӨНГИЙН ЭВРИЙГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХЭЭР ЗАВДЖЭЭ 1 цагийн өмнө
ЗАСАГ | ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНААР 20 ГАРУЙ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭНЭ 1 цагийн өмнө
“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ӨӨР НИЙТИЙН ТЭЭВРИЙН 43 ЧИГЛЭЛД ТҮР ӨӨРЧЛӨЛТ ОРНО 1 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: НЭГДСЭН ХҮЧЭЭР ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙГ БҮТЭЭЕ 1 цагийн өмнө
“ХЯТАДЫН КИНО ДОЛОО ХОНОГ” БОЛНО 22 цагийн өмнө
ТЭРЭЛЖИД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙРШУУЛСАН ШАРИЛЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ 23 цагийн өмнө
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ӨНДӨР ТҮВШНИЙ ДОЛОО ХОНОГ ЭХЭЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
ЦАГААН ОРДОНД НЭВТРЭХ ЭРХЭЭ ХАСУУЛСАН МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГУУД Д.ТРАМПЫН… Өчигдөр
СЭЛЭНГИЙН НУТАГ, ТӨВ АЙМГИЙН ХОЙД СУМДЫН НУТГААР ӨНӨӨДӨР ШӨНӨ ЦОЧИР ХҮ… Өчигдөр
ҮЕРИЙН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ 7 БАЙРШИЛД ХАМГААЛАЛТЫН ДАЛАН, СУВАГ, УС ЗАЙЛУУ… Өчигдөр
ЭМЭГТЭЙ ШАТАРЧИД 12 ДУГААР БАЙРТ ЯВНА Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГА МИЛТОН ДИК МОНГОЛ … Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 | ЭМЭГТЭЙ ДУГУЙЧИД ЗАМД ГАРЛАА Өчигдөр
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЗАРИМ ТӨРЛИЙН МЭС ЗАСЛЫГ ХИЙХ БОЛОМЖ … Өчигдөр
НАРНЫ ГҮҮРНИЙ ДООГУУР БУЦАЖ ЭРГЭХ АВТО ЗАМЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВЛАА Өчигдөр