З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО


Сангийн сайд З.Мэндсайхан нөөцийн мах бэлтгэх, хадгалах тогтолцоог шинэ шатанд гаргах зорилгоор энэ намраас цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгааг мэдэгдлээ. Тэрбээр “Энэ намрын нөөцийн махыг бүрдүүлэхдээ нийслэлтэй хамтран Хөдөө аж ахуйн биржийн цахим бүртгэлтэй уялдуулсан бүртгэлийн системийг төгөлдөржүүлэхээр ажиллана” гэв. Мөн шаардлагатай хүнсний нөөцийг бүрдүүлэх агуулах, зоорьтой аж ахуйн нэгжүүдэд эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэхээс гадна хүнсний нөөц бэлтгэх агуулах, зоорь байгуулах, шинэчлэхэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөжээ.

Шинэ цахим системийг нэвтрүүлснээр:

  • Нөөцийн мах бэлтгэлийн явц болон үлдэгдлийн мэдээлэл ил тод болно.
  • Хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар ашиглах эрсдэл буурна.
  • Зах зээлийн хүртээмж нэмэгдэж, өрсөлдөөн сайжирна.
  • Иргэд агуулах, үйлдвэрүүдээс махаа шууд худалдан авах боломжтой болно.
  • Малчид цахим системээр дамжуулан эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ борлуулах нөхцөл бүрдэнэ.
  • Төр нөөцийн мах бэлтгэж, зах зээлд оролцон тодорхой бус байдал үүсгэхгүй гэсэн зарчмыг баримтална.                                                                                                                                                                                 Энэхүү шинэчлэл нь нөөцийн махны бэлтгэл, нийлүүлэлтийг илүү нээлттэй, хяналттай болгож, малчид, аж ахуйн нэгж, хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгааг Сангийн сайд З.Мэндсайхан онцоллоо.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЯСНЫ ЭДИЙГ СЭРГЭЭГЧ НАНО МАТЕРИАЛЫГ ГАРГАН АВЧЭЭ Өчигдөр
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР ТАМИРЧДАД ДОПИНГИЙН БОДИС ХУДАЛДСАНЫГ ШҮҮХ ТОГ… Өчигдөр
НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛЫН САНТАЙ "FISSURE PLAYGROUND-3" ТЭМЦЭЭНД МА… Өчигдөр
УКРАИНЫ ДРОН ОРОСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ҮЙЛДВЭРТ ЦОХИЛТ ӨГЧЭЭ Өчигдөр
БНХАУ-ТАЙ ХОЛБОГДДОГ 11 БООМТЫГ ТҮР ХААНА Өчигдөр
ИРЭХ ГУРВАН САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ Өчигдөр
БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖ… Өчигдөр
Г.ГҮНБИЛЭГ МОРЬТ ХАРВААНЫ АВАРГА БОЛЛОО Өчигдөр
МОНГОЛД АНХ УДАА ШӨНИЙН МАРАФОН ЗОХИОН БАЙГУУЛНА Өчигдөр
“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ 65 ТЭРБУМ ИЕНИЙ ЗЭЭЛЭЭР ӨРГӨТГӨНӨ Өчигдөр
МОНГОЛ, ФРАНЦ, ТАЙВАНИЙН ЭМЧ НАР ХАМТРАН 30 ХҮҮХДЭД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ Өчигдөр
ТАСГАНЫ ОВООНД ЦАХИЛГААН МАШИН ЦЭНЭГЛЭХ ӨРТӨӨ БАЙГУУЛЛАА Өчигдөр
Д.ТРАМПЫН ХӨРӨГТЭЙ НЭГ АМ.ДОЛЛАРЫН ЗООС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ЗАРАГДАЖ Д… 2026/09/03
ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ 600 ГАРУЙ НЭГЖИД ЗОХИОН БАЙГУУЛНА 2026/09/03
Б.СЭМЖИДМАА: ЕБС-ИЙН ЗАХИРЛУУДАД АЖЛЫН НӨХЦӨЛИЙГ ДЭМЖИХ НӨҮТБҮҮК ОЛГОЛ… 2026/09/03
УКРАИНЫ 8,670 ДРОН МОСКВА БОЛОН МОСКВА МУЖИЙГ ЧИГЛЭН НИСЖЭЭ 2026/09/03
“ДЦС-V” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 16% БАЙНА 2026/09/03
ӨСВӨРИЙН БАДМИНТОНЧИД ГУРВАН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ 2026/09/03
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ОКТАНЫ ТОО СТАНДАРТАД НИЙЦЭЖ БАЙГААГ БАТАЛГААЖУУЛЖЭ… 2026/09/03
ЭНЭ САРД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУВААРЬ 2026/09/03