Хятадын Коммунист намын 20 дугаар их хурлаас Ши Жиньпиний эрхийг гурав дахь удаагаа сунгах уу


Дэлхий нийтийн анхаарлын төвд долоо хоногийн турш байсан Хятадын Комунист Намын 20 дугаар их хурал өнөөдөр өндөрлөнө. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт эхэлсэн тус хурлаар Ши Жиньпин даргыг ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар гурав дахь удаагаа улируулан сонгох хүлээлттэй байна. Тэрбээр мөн 1982 оноос хойш ашиглаж байгаагүй ХКН-ын Төв Хорооны Хурлын Даргаар сонгох магадлал байгаа. Төв Хорооны Хурлын Даргын албан тушаал анх 1945 оны найм дахь АИХ-аар байгуулагдаж, 1982 оны 12 дахь АИХ-аар уг албан тушаалыг Ерөнхий Нарийн Бичиг болгон өөрчилж байсан түүхтэй. Уг албан тушаал нь Мао Зэдуний хашиж байсан хамгийн өндөр албан тушаал байжээ.

Таван жилд нэг удаа болдог тус хуралд 2300 орчим төлөөлөгч Ардын их хурлын ордонд долоо хоног хуралдсан бөгөөд 200 орчим төлөөлөгч Хятадын Комунист намын Төв хорооны гишүүн, 170 орчим төлөөлөгч нөхвөр гишүүнээр сонгогдоно. Үүнээс 25 хүнийг Төв хорооны улс төрийн зөвлөлийн гишүүнээр сонгож, Улс төрийн зөвлөл байнгын гишүүдээ томилдог. Одоогоор Хятадын Комунист намын Улс төрийн төв зөвлөл долоон байнгын гишүүнтэй, үүнд Ши Жиньпин мөн багтдаг. Өөрөөр хэлбэл Хятадын 1.4 тэрбум хүнийг удирдан жолоодох эрх дээрх долоон гишүүнд оршдог гэж хэлж болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНООС ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭНЭ ОНЫ ЭХНИЙ … 2026/04/17
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛЛОО 2026/04/17
ЭРЧИМ ХҮЧ, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫНХАН ЦАЛИН НЭМЭХИЙГ ШААРДЛАА 2026/04/17
МАЛЫН ХУЛГАЙН 2,144 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬЖ, 333 ХҮНД ЯЛ ОНООЖЭЭ 2026/04/17
ХУУЛЬ БУС АН АГНУУР БУУРАХГҮЙ БАЙГААГ АЛБАНЫХАН АНХААРУУЛЛАА 2026/04/17
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ VII САРД АШИГЛАЛТАД ОРНО 2026/04/17
ПЕНТАГОНЫ ТЭРГҮҮН ИРАНЫ БООМТУУДЫГ ШААРДЛАГАТАЙ ХУГАЦААГААР ХААНА ГЭЖ … 2026/04/17
ИРАНЫ ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ВАШИНГТОН БОЛОН ТЕЛЬ-АВИВЫН ЭСРЭГ ГОМДОЛ МЭДҮ… 2026/04/17
ИЗРАИЛЬ ГАЛ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙСНИЙ ДАРАА ЛИВАНЫ СУУРИН ГАЗРУУДЫГ БӨМ… 2026/04/17
АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГЭЭС ОРГОСОН ЧОНЫГ 9 ХОНОГИЙН ДАРАА БАРЬЖЭЭ 2026/04/17
39 ДЭХЬ НОМЫН БАЯР ИРЭХ САРД БОЛНО 2026/04/17
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ ГАЗРУУД 2026/04/17
“МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГ-2026” ПУСАН ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙВ 2026/04/17
THE MONGOLZ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/04/17
ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД НЭГ ӨДӨР ЦАХИМААР АЖИЛЛАНА 2026/04/17
УЛСЫН ХЭМЖЭЭНД 9,2 САЯ МАЛ ТӨЛЛӨЖЭЭ 2026/04/17
УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛИЙГ УИХ-ЫН 57 ГИШҮҮН ДЭМЖЛЭЭ 2026/04/17
АЗИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БУЙ МАНАЙ ТАМИРЧИД АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨ… 2026/04/16
АНУ-ЫН СЕНАТ ИРАНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ТОГТООЛЫГ БАТАЛСАНГҮЙ 2026/04/16
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ САНАЛ ДЭМЖИГД… 2026/04/16