Өнгөрөгч амралтын өдрүүдэд Солонгосын хойгт харилцан гал нээсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Хойд Солонгосын хөлөг онгоц тэнгисийн хилийг зөрчсөний улмаас сэрэмжлүүлэх зорилгоор гал нээсэн гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгдсэн байна. Үүний хариуд Хойд Солонгос шуурган галын тийрэлтэт системээр 10 удаа гал нээсэн гэж тус улсын мэдээллийн Ёнхап агентлаг мэдээлжээ.