Эрээн хотын консулаас Монгол иргэдийг цахим залилангийн хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлэв


Эрээн хотын консулаас Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан сэрэмжлүүлэг гаргажээ. Сэрэмжлүүлэгт "Цар тахлын улмаас тогтоосон хилийн хязгаарлалтын хугацаанд Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой цахим залилангийн гэмт хэргийн хохирогч болж, санхүүгийн болон сэтгэл санааны хохирол амсах тохиолдол буурахгүй байна.

 

Тухайлбал,

- Хэлний бэрхшээлээс болж буруу ойлголцох;

- Захиалсан тоо хэмжээ дутуу ирэх;

- Захиалсан бараа, бүтээгдэхүүнээс өөр бараа ирэх;

- Чанаргүй бараа ирэх;

- Төлбөр шилжүүлсний дараа тохиролцооноосоо буцах, илүү төлбөр нэхэмжлэх зэрэг явдал гарсаар байна.

 

Иймд БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн цахимаар худалдан авч буй иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарал болгоомжтой байж, холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ хэлцэл байгуулах, маргаан гарсан тохиолдолд эрх ашгаа хэрхэн хамгаалах, аль улсын шүүхэд хандан шийдвэрлэх асуудлыг зайлшгүй тусгах, төлбөр тооцоог хийхдээ худалдагч компани, байгууллага, иргэний мэдээллийг сайтар нягтлан шалгаж, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна" гэжээ. 

 

Эх сурвалж: Эрээн хотод суугаа Консулын газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНООС ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭНЭ ОНЫ ЭХНИЙ … 2026/04/17
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛЛОО 2026/04/17
ЭРЧИМ ХҮЧ, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫНХАН ЦАЛИН НЭМЭХИЙГ ШААРДЛАА 2026/04/17
МАЛЫН ХУЛГАЙН 2,144 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬЖ, 333 ХҮНД ЯЛ ОНООЖЭЭ 2026/04/17
ХУУЛЬ БУС АН АГНУУР БУУРАХГҮЙ БАЙГААГ АЛБАНЫХАН АНХААРУУЛЛАА 2026/04/17
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ VII САРД АШИГЛАЛТАД ОРНО 2026/04/17
ПЕНТАГОНЫ ТЭРГҮҮН ИРАНЫ БООМТУУДЫГ ШААРДЛАГАТАЙ ХУГАЦААГААР ХААНА ГЭЖ … 2026/04/17
ИРАНЫ ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ВАШИНГТОН БОЛОН ТЕЛЬ-АВИВЫН ЭСРЭГ ГОМДОЛ МЭДҮ… 2026/04/17
ИЗРАИЛЬ ГАЛ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙСНИЙ ДАРАА ЛИВАНЫ СУУРИН ГАЗРУУДЫГ БӨМ… 2026/04/17
АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГЭЭС ОРГОСОН ЧОНЫГ 9 ХОНОГИЙН ДАРАА БАРЬЖЭЭ 2026/04/17
39 ДЭХЬ НОМЫН БАЯР ИРЭХ САРД БОЛНО 2026/04/17
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ ГАЗРУУД 2026/04/17
“МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГ-2026” ПУСАН ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙВ 2026/04/17
THE MONGOLZ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/04/17
ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД НЭГ ӨДӨР ЦАХИМААР АЖИЛЛАНА 2026/04/17
УЛСЫН ХЭМЖЭЭНД 9,2 САЯ МАЛ ТӨЛЛӨЖЭЭ 2026/04/17
УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛИЙГ УИХ-ЫН 57 ГИШҮҮН ДЭМЖЛЭЭ 2026/04/17
АЗИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БУЙ МАНАЙ ТАМИРЧИД АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨ… 2026/04/16
АНУ-ЫН СЕНАТ ИРАНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ТОГТООЛЫГ БАТАЛСАНГҮЙ 2026/04/16
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ САНАЛ ДЭМЖИГД… 2026/04/16