Халимагийн Бүгд найрамдах улсад тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнөж эхэллээ. Аравдугаар сарын 27 ний өдөр энэ талаарх мэдээллийг анх олон нийтийн сүлжээнд тавьж байсан юм. ОХУ-ын хараат бадлаас гарч тусгаар улс болох тунхагийг Ойрд, Халимаг түмний конгресс баталж, гишүүд нь гарын үсэг зурсан байна. Тунхагт ОХУ-ын хэт цэрэгжсэн, дээрэнгүй байдал, Орос биш үндэстнүүдийн хэл соёлд халдах зэрэг нь ОХУ-ын хараатаас гарах шалтгаан хэмээн бичжээ.